ИД “БАЙГАЛЬ ХҮМҮҮСИЙГ ХОЛБОНО” УРИАН ДОР НЭГДЛЭЭ
Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий Ассемблейн хурлаас анх 1972 онд жил бүрийн 06 дугаар сарын 05-ны өдрийг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхаглан зарласан билээ. Энэ өдөр бол дэлхий нийтээрээ байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг уриалсан хамгийн томоохон тэмдэглэлт өдрийн нэг юм. Энэ өдрийг жил бүр өөр өөр уриатай тэмдэглэдэг бөгөөд энэ жилийн хувьд “Байгаль хүмүүсийг холбоно” гэсэн уриан дор нэгдлээ.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ийн хувьд байгаль орчинд ээлтэй “Ногоон эмнэлэг” болохын төлөө зорин, эрчим хүчээ хэмнэх, усыг үр ашигтай зарцуулах, эмнэлгийн хог хаягдлыг байгальд ээлтэйгээр шийдвэрлэх зэрэг ажлуудыг хийж байна.
“Ногоон эмнэлэг” зорилтын хүрээнд 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр эрүүл эко орчныг эрхэмлэдэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-тай хамтран “Дэлхийн байгаль орны өдөр”-ийг сурталчилан, таниулах арга хэмжээг зохион байгууллаа.
Энэ өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорин ирсэн иргэдэд байгаль орчинтойгоо зөв харьцах, хайрлан хамгаалах талаар мэдээллийг өгсөн юм. Мөн эмнэлгийн эмч, сувилагч нар иргэдийн цусны даралт үзэх, биеийн жингийн индекс тодорхойлох, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг тодорхойлох, зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг үнэ төлбөргүй хийлээ.
Дэлгэрэнгүй