ХАМГААЛАЛТЫН ХАШААГ ШИНЭЧЛЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

ХАМГААЛАЛТЫН ХАШААГ ШИНЭЧЛЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

“Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн” ОНӨТҮГ нь нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалах, нөхөн сэргээх үндсэн зорилготой үйл ажиллагаа явуулдаг.

Энэ хүрээнд "Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам"-ын дагуу нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хамгаалалтын хашааг шинэчлэн, засварлах ажлыг 2022 онд эхлүүлсэн.

Маршалын гүүрнээс эхлээд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн оффисын байр хүртэлх баруун болон хойд талын эвдэрч муудсан, чанарын шаардлага хангахгүй болж нурсан 2200 метр хашааг шинэчилж байгаа юм.

Тус ажлыг 2014 онд боловсруулж, баталсан Ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн дагуу 2023 оны 8 дугаар сард дуусгах төлөвлөгөөтэйгөөр гүйцэтгэгч компани ажиллаж байна.