“ХУРД” ГРУПП ХӨЛ БӨМБӨГИЙН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛАА

“ХУРД” ГРУПП ХӨЛ БӨМБӨГИЙН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛАА

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д ирдэг хүүхэд, залуусын хамгийн их зорин очиж, чөлөөт цагаа эрч хүчтэй, зөв боловсон өнгөрүүлдэг газрын нэг бол хөл бөмбөгийн талбай билээ. Энэ талбайг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ерөнхий төлөвлөлтийн дагуу анх 2014 онд байгуулсан юм.

Тэгвэл худалдаа үйлчилгээ, тээвэр, уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа эрхэлдэг Монголын томоохон Үндэсний үйлдвэрлэгчдийн нэг “Хурд” групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн хөл бөмбөгийн талбайн тохижилт, засварын ажлыг хийж өглөө. Энэ хүрээндээ “Хурд” групп хөл бөмбөгийн талбайн эвдэрч муудсан сандал, хашааны суурийг засч, гандаж халцарсан будгийг сэргээн, хөл бөмбөгийн хаалганы торыг шинэчлэн засварласан юм.

Нийгмийн хариуцлагаа ухамсарлан иргэд, олон нийтийнхээ тав тух, эрүүл мэнд, хүүхэд багачуудынхаа ирээдүйн сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хийж, хамтран ажилласан “Хурд” группын хамт олондоо талархал илэрхийлье.

“ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ

#Үндэсний_Цэцэрлэгт_Хүрээлэн

#Хайрлаж_ургуулсан_10_жил

#National_Garden_Park