Mongolia Work day: 08:00-23:00

АЖЛЫН ЦАГ АШИГЛАЛТЫН ЖУРАМ

 

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ОНӨТҮГ-ЫН

АЖЛЫН ЦАГ АШИГЛАЛТЫН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлын цаг ашиглалтыг бүтээлч, үр ашигтай өнгөрүүлж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд энэхүү журмын үндсэн зорилго оршино.

Хоёр. Ажил, амралтын цаг

2.1 Албан хаагчдын долоо хоногийн ажил 40 хүртэл цаг байх бөгөөд ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг байна.

2.2 Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /цаашид ҮЦХ гэх/-ийн ажилтан албан хаагчдын ажлын өдөр өглөөний 08.00 цагаас эхэлж оройн 17.00 цагт дуусна. /10 дугаар сарын 01-нээс 04 дүгээр сарын 15-ны хооронд 08.30-17.30 байна/ Ажлын үдийн завсарлагааны хугацаа нь  өдрийн 12.00-13.00 /12.30-13.30/ цагийн хооронд байна.

Гурав. Ажлын цаг бүртгүүлэх,

чөлөө авах, гадуур томилолтоор явах

3.1 Албан хаагчид өглөө ажлын байранд орж ирэхдээ болон орой ажил тарахдаа нүүр танигч /цаг бүртгэлийн төхөөрөмж/-д нүүрээ таниулж ирсэн, явсан цагаа бүртгүүлнэ.

3.2 Тухайн ажлын өдөр нүүрээ таниулаагүй тохиолдолд ажил тасалсанд тооцогдоно.

3.3 Цахилгааны саатал болон онцгой нөхцөл байдлын улмаас нүүр танигч ажиллахгүй тохиолдолд Хүний нөөцийн мэргэжилтэнд бүртгүүлнэ.

3.4 ҮЦХ-ийн ажилтан албан хаагчдын ажлын цаг ашиглалтанд хэлтэс, албаны дарга нар, Ерөнхий нягтлан бодогч болон Хүний нөөцийн мэргэжилтэн хяналт тавина.

3.5 Албан хаагч чөлөө авах зайлшгүй нөхцөл үүссэн тохиолдолд цагийн болон ажлын 1-2 өдрийн чөлөөг харьяа хэлтсийн даргаас авах ба батлагдсан чөлөөний хуудсыг авч бөглөн хэлтсийн даргаар гарын үсэг зуруулж баталгаажуулан, Хүний нөөцийн мэргэжилтэнд өөрөө өгнө.

3.6 Албан хаагч 2-оос дээш ажлын өдрийн чөлөөг газрын даргын  тушаалаар олгоно.

3.9 Дотоод, гадаад томилолтоор явах албан хаагчдын томилолтын зардлыг газрын даргын тушаалаар шийдвэрлэх ба томилолтоор ажиллах шийдвэрийн төслийг Хүний нөөцийн мэргэжилтэн боловсруулж батлуулна.

3.11 Томилолтоор ажилласан албан хаагч томилолтын зардлын баримтаа томилолтоор ажиллаад ирснээс хойш ажлын 1-5 өдрийн дотор нягтлан бодогчид бүрэн бүрдүүлж өгнө.

3.12 Томилолтоор ажилласан албан хаагч “Томилолтоор ажилласан тайлан”-гаа харьяа хэлтсийн даргад болон газрын даргад ирснээс хойш 3-5 хоногт багтаан танилцуулна.

3.13 Ажилтан, албан хаагчдад зөвхөн албан ёсны тамга, тэмдэг бүхий эмнэлгийн хуудас /лист/-аар өвчтэйд тооцож, холбогдох тэтгэмжийг олгуулна.

3.14 ҮЦХ-ээс дэмжигдэн, мэргэжил дээшлүүлэх сургалт болон гарагийн сургалтанд хамрагдаж байгаа албан хаагчдад газрын даргын тушаалаар чөлөө олгоно.

3.15 Ажилтан, албан хаагчдын ар гэрт гэнэтийн гачигдал, зовлон, гарцаагүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд утас /мэйл, мессенжер/-аар холбогдож 1-7 хүртэл хоногийн цалинтай чөлөө авч болно. Чөлөөний хугацаа дуусаж ажилдаа орсноос хойш 2 хоногийн дотор багтаан чөлөөний хуудсаа нөхөн баталгаажуулж, 3.5-д заасан мэргэжилтэнд өгнө.

3.16 Энэ журмын 3.5-д заасан мэргэжилтэн албан хаагчдын эмнэлгийн цэнхэр хуудас, чөлөөний хуудсуудыг үндэслэн тухайн сарын цагийн бүртгэлийн ажилласан хоногийг үнэн зөв гарган батлуулна.

 3.17 Ажилтан, албан хаагчдад газрын дотоод журамд заасан бусад тохиолдолуудад чөлөө олгох эрх бүхий албан тушаалтнууд өөрсдөө шийдвэрлэн цалинтай чөлөө олгоно.

3.18 Өдөр тутмын жижүүрийн хуваарийг сар болгон шинэчлэн гаргаж, ажилтан, албан хаагчид хуваарийн дагуу жижүүр хийн “Жижүүрийн дэвтэр”-т тэмдэглэл хөтөлнө. Хуваарьт жижүүр нь нийт албан хаагчдын тухайн өдрийн ажлын цаг ашиглалтын мэдээг Хүний нөөцийн мэргэжилтэнд мэдээллэж байна.

Дөрөв. Хүлээлгэх хариуцлага

4.1 Ажилтан, албан хаагчийг дараах тохиололд ажил тасалсанд тооцож, тухайн өдрийн хөдөлмөрийн хөлснөөс суутгана.

4.1.1 2 цагаас дээш хугацаагаар ажлын байрыг орхигдуулсан;

4.1.2 Ээлжийн амралтын хугацааг хэтрүүлсэн;

4.1.3 Чөлөөний болон томилолтын хугацааг хэтрүүлсэн;

4.1.4 Хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирээгүйгээ 1 хоногийн дотор холбогдо албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;

4.1.5 Ажилтан, албан хаагч ажилд ирсэн, явсан цагаа бүртгүүлээгүй;

            4.2 Ажилтан, албан хаагчдын 1 сарын ажлаас хожимдсон хугацааны нийлбэр нь 7-8 цаг байвал 1 өдрийн цалинг үндсэн цалингаас суутгана.

4.3 Ажилтан, албан хаагчдын ажлаас хожимдсон хугацаа 2 өдрийн ажлын цагтай тэнцүү буюу түүнээс дээш болсон мөн 4.2 дахь заалтын зөрчлийг давтан гаргасан тохиолдолд Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна.

4.4 Ажилтан, албан хаагч 5 дугаар бүлгийн хориглосон зүйлийг зөрчих, хүндэтгэн үзэх шалтгаангүй чөлөөний хугацааг 2-оос дээш өдөр хэтрүүлбэл холбогдох хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас халах хүртэл арга хэмжээ авна.

Тав. Хориглох зүйл

5.1 Ажилтан, албан хаагч хүнээр /хэлтсийн ажилтнуудаар/ дамжуулж чөлөө авахыг хориглоно.

5.2 Ажилтан, албан хаагчид хуурамч баримт бүрдүүлж чөлөө авахыг хориглоно.

Зургаа. Хүчин төгөлдөр болох

6.1 Энэхүү журам нь ҮЦХ-ийн газрын даргын тушаалаар батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

 

                         ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ОНӨТҮГ

 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргын

                                                          2017 оны ... дугаар сарын ...-ны өдрийн

                                                        ...... дугаар  тушаалын нэгдүгээр хавсралт

 

ГАДУУР АЛБАН АЖЛААР ЯВАХ ХУУДАС

Маягт 1

1 Гадуур ажиллах ажилтны овог нэр

 

2 Албан тушаал

 

3 Албан ажлаар явах огноо

 

4 Хаана, ямар байгууллагад

 

5 Албан ажлын агуулга, зорилго

 

6 Зөвшөөрсөн ЗСМХэлтсийн дарга ..................... Б. Уянга  ҮНБХэлтсийн дарга ...................    О. Мөнх-Эрдэнэ
7 Зөвшөөрсөн Хүний нөөцийн мэргэжилтэн ................... М. Исгүл

ЧӨЛӨӨНИЙ ХУУДАС

Маягт 2

1 Чөлөө хүссэн ажилтны овог нэр

 

2 Албан тушаал

 

3 Чөлөөний үргэлжлэх хугацаа

 

4 Чөлөө хүсэх шалтгаан

 

6 Чөлөө олгосон ЗСМХэлтсийн дарга .....................Б. Уянга  ҮНБХэлтсийн дарга ......................О. Мөнх-Эрдэнэ
7 Зөвшөөрсөн Хүний нөөцийн мэргэжилтэн....................М.Исгүл

 

/2-с дээш өдрийн чөлөөг газрын даргын тушаалаар олгоно/

 

ЧӨЛӨӨНИЙ ХУУДАС

Маягт 2

1 Чөлөө хүссэн ажилтны овог нэр

 

2 Албан тушаал

 

3 Чөлөөний үргэлжлэх хугацаа

 

4 Чөлөө хүсэх шалтгаан

 

6 Чөлөө олгосон ЗСМХэлтсийн дарга .....................Б. Уянга  ҮНБХэлтсийн дарга ......................О. Мөнх-Эрдэнэ
7 Зөвшөөрсөн Хүний нөөцийн мэргэжилтэн....................М.Исгүл

 

/2-с дээш өдрийн чөлөөг газрын даргын тушаалаар олгоно/