Mongolia Work day: 08:00-23:00

БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР

 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн  I ээлжийн 30 га талбай "Парламент- 2" төгөлд  Шар хуайс тарив.

2018.05.12   

Шар хуайсны тухай 

Олон наст, 4-7 м өндөртэй бут эсвэл жижиг мод. Шар хуайс нь ургалтын хурдаараа дундаас хурдан ургалттай модны тоонд багтдаг.

Шар хуайс нь тод ногооноос хар ногооны хооронд өнгөтэй, олон жижиг навчтай. Тав, зургадугаар сард цэцэглэх ба цэцэг нь шар өнгөтэй, анхилуун үнэртэй байдаг. Үр нь буурцаг ба хонхорцогт олноороо байрлана. Үр жимс нь долдугаар сард боловсорно. 

Ач холбогдол:  Шар хуайс нь өргөн тархсан чимэглэлийн ургамал бөгөөд тайралт, хяргалтыг маш сайн даадаг учир амьд хайс, хашлага хийхэд ашиглана. Мод нь хүрэн голчтой байдаг ба маш бөх бат, уян чанартай учир жижиг модон бүтээл  хийхэд тохирожтой.  Залуу мөчрөөр нь сагс сүлждэг. Мөн элсний нүүдлийг зогсооход,  хажуу, налуу газрыг нуралт, урсалтаас сэргийлж бэхлэх зорилгоор тарьдаг.