Mongolia Work day: 08:00-23:00

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН"-ГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

УИХ-ын дарга Г.Занданшатарт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлууд болон алсын харааг танилцууллаа.

“Үндэсний цэцэрлэгт хүрлээлэн” ОНӨТҮГ нь ойжуулалт, ногоон байгууламж бүтээх үйлсэд ямагт манлайлал үзүүлэн ажилладаг. Энэ хүрээнд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн инженер техникийн ажилчид Баянхонгор аймагт ажиллаад ирлээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатарт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлууд болон алсын харааг танилцууллаа. Тэрээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэд олон нийт идэвхитэй оролцохыг уриалаад, хамгийн их ногоон байгууламж бүтээж, мод тарин, арчилж ургуулсан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн туршлагатай хамт олон энэхүү үйлсэд манлайлан оролцож, зөвлөн тусалж ажиллах ёстой гэдгийг онцолсон юм. Түүнчлэн 973 га талбайтай, газар нутгийн хэмжээгээрээ Азид 6-р байранд ордог, үндэсний хэмжээнд цорын ганц байгаа ногоон байгууламж, тохижилт бүхий “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн үйл ажиллагаа болон салбартаа мэргэшсэн хамт олныг цаашид бодлогын төвшинд дэмжин ажиллахаа илэрхийлж байсан юм.

Тэрбум мод тарихын тулд тарьсан суулгац бүрийг арчилж, ургуулах нь чухал. Үүний тулд мэргэжлийн байгууллагуудын чадавхийг сайжруулах төрийн дэмжлэг нэн шаардлагатай байгааг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-гийн удирдлагууд онцолж байна.

БИДНИЙ ТАРИХ ТЭРБУМ МОД

ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ

Leave your comment