Mongolia Work day: 08:00-23:00

ХЭНТИЙ АЙМГИЙН БОР-ӨНДӨР СУМЫГ МОДЖУУЛНА

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нийслэлийн ногоон байгууламжийн дөрөвний нэг хувийг дангаараа бүрдүүлэн, үндэсний хэмжээнд жишиг болж ажилладаг. Ажилтан албан хаагчдын 80 гаруй хувь нь мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн учир ногоон байгууламжийн чиглэлээр мэдээлэл зөвлөгөө авах гэж аймаг орон нутаг болон нийслэлийн дүүргүүдээс хүсэлт урилга ихээр ирдэг. Энэ бүхэнд нээлттэй байж, цөлжилтийн эсрэг хамтдаа тэмцэхийн тулд манай байгууллагын хамт олон мэддэг чаддаг бүхнээсээ хуваалцсаар байна.

Энэ ажлын үргэлжлэл болгож Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул инженер техникийн ажилчдынхаа хамтаар очиж ажиллаад ирлээ. Тус сумын Уулын баяжуулах үйлдвэр нутаг орондоо нэг сая мод тарих их ажлыг эхлүүлж байна.

Учир нь Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс тэрбум мод тарих их ажлыг эхлүүлж байгааг дэлхий нийтэд зарласантай холбогдуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутгийн зөвлөлийн дарга, МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар санаачлан сумын удирдлагуудтай хамтран нэг сая мод тарих ажлыг дэмжиж ажиллахаар боллоо. Үүнтэй холбогдуулан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн инженерүүд газар дээр нь очиж танилцан, сургалт зөвлөгөө өгсөн нь энэ юм.

БИДНИЙ ТАРИХ ТЭРБУМ МОД

ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ