Mongolia Work day: 08:00-23:00

Ү.Оюунзул: Нийслэлчүүд бидний өмч болсон ногоон байгууламжаа хүн бүр хайрлан хамгаалж байгаасай

Амралтын энэ өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хөл хөдөлгөөн их байлаа. 2021 оны 5-р сарын 29-ний бямба гаригт мод тарилтын хуваарьт нийт 8 захиалга ирсэн.

Амралтын энэ өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хөл хөдөлгөөн их байлаа. 2021 оны 5-р сарын 29-ний бямба гаригт мод тарилтын хуваарьт нийт 8 захиалга ирсэн. Тэдгээр иргэд аж ахуйн нэгж бүгд хуваарийн дагуу халдвар хамгааллын дэглэмээ баримтлан мод тарьсан юм. “Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ” ТӨХК 200 ширхэг шар хуайс, “Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо” 50 ширхэг голт бор, “Их мөнх наран” ХХК 68 ширхэг монос, “Юнирүүтс” ХХК 6 ширхэг голт бор,  Г.В.Плехановын нэрэмжит лицей сургуулийн 11-а бүлгийн сурагчид 22 ширхэг голт бор, Г.В.Плехановын нэрэмжит лицей сургуулийн 11-в бүлгийн сурагчид 23 голт бор тус тус хамт олноороо ирж тарилаа. Мөн иргэн Н.Эрдэнэбулган 1 ширхэг голт бор гэр бүл үр хүүхдийнхээ хамтаар ирж тарилаа. Мод тарина гэдэг тодорхой арга техник, ажиллагаа байдаг юм байна гэдгийг ойлгосноо мод тарилтад ирсэн хүмүүс онцолж байлаа. Харин “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол Нийслэлийн ногоон байгууламжийн дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлдэг, 10 жилийн хугацаанд 140 мянга гаруй модыг 98,5 хувийн амьдралтай ургуулж буй амжилттай ажиллаж байгаа хамт олон юм. Өөрөөр хэлбэл энд ургаж байгаа мод бут бүхэн нийслэлийн өмч хөрөнгө, иргэд бидний ногоон байгууламж учраас хайрлаж хамгаалах тал дээр хүн бүр чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулаасай гэж хүсч байна. Мод тарина гэдэг буянтай ажил. Энэ сайхан үйлсэд нэгдэн мод тарьсан бүх хүний гэр бүлд хамгийн сайхныг ерөөе. Та бүхэн тарьсан модоо ирж арчилж байгаарай” хэмээн хэлсэн юм.   

#Үндэсний_Цэцэрлэгт_Хүрээлэн

#Хайрлаж_ургуулсан_10_жил

#National_Garden_Park