НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ТУХАЙ СУРГАЛТ ЯВУУЛЛАА

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын инженерүүд иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ногоон байгууламжийн тухай цогц сургалтыг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд  ерөнхий боловсролын “Сакура” сургуулийн сурагчдын эцэг эхийн санаачилга, урилгаар дендорлогич С.Оюунтуяа  “Ногоон байгууламж болон усаа хайрлан хамгаалъя” сэдвээр сургалт, зөвлөгөө өгсөн юм.

Энэхүү сургалтад тус сургуулийн 6,7-р ангийн 80 гаруй сурагч идэвхи, санаачилгатай хамрагдлаа.

Монгол орны нийт усны ердөө 2 хувийг гүний ус эзэлж байна. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн ундны усны зөвхөн  нэг өдрийн хэрэглээ дунджаар 150 гаруй м/куб-д хүрч байгаа юм. Гэвч 2030 гэхэд энэ тоо 4 дахин ихэсч 600м/куб-д хүрэх аюултай гэсэн шинжээчдийн судалгаа байна. Тиймээс иргэн бүр байгаль орчноо хайрлаж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх зайлшгүй байгаа юм. Гүний усаа хэмнэж, хамгаалах нэг чухал зүйл нь мод тарьж, ургуулах явдал юм гэдгийг ч тус сургалтаар ярьж байлаа.

 

Сэтгэгдэл бичих