“ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ 3000 мод тарина

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг 10-р сарын 9,10-ны өдрүүдэд зохион байгууллаа

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг 10-р сарын 9,10-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэ жилийн намрын мод тарилтыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн баруун хойноос урагшаа буюу иргэдийн сайн мэддэгээр “Маршал”-ын гүүр талдаа тарихаар төлөвлөж, цэгээ тавин нүхээ бэлдсэн. Хөрс нь маш чанартай, мод 100 хувь ургах боломжтой сайхан талбай байгааг манай мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Энэ намар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийтдээ 100 гаруй иргэд, аж ахуй нэгж байгууллагаас 3000 орчим модны захиалга, хүсэлт авсан.

Намрын мод тарилтын эхний өдөр 11 төрлийн 2000 орчим мод сөөгийг иргэд, албан байгууллагуудтай хамтран тарисан юм. Үндсэн хуулийн цэц, ЦЕГ-ын тусгай ажиллагааны газар, ЦЕГ-ын шуурхай удирдлагын төв, Үндэсний мэдээллийн “Монцамэ” агентлаг, НИТХ-ын ажлын алба, НИТХ-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн зөвлөл, “Эрдэнэс-таван толгой” ХК,  МУБИС, “Отгонтэнгэр” их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн онцгой байдлын сургууль, “Монгол бизнес” дээд сургуулийн 2001 оны төгсөгчид, “Шинэ эрин” дунд сургуулийн сурагчид, Улаанбаатар хөгжлийн корпораци, “Lexusrx-harrier nobilities crew”, Төрийн банкны зүүн 4 зам зээлийн төв, “Залуусын зөн” оюутны зөвлөл, “Мөнгөн саа” ХХК,  “Bloomley” ХХК, “Номт ротари” клуб, “Вертексмон” ХХК, Фрайбург хотын Монголчууд, БЗД-ийн 8,10,13,14,17-р хорооны иргэд ирж байгууллага хамт олноороо мод тарисан юм. Мөн иргэн Д.Энхжаргал, Б.Давааням, Э.Лхагважав, У.Одгэрэл, М.Дунгармаа, Х.Чулуунбат, Ж.Мөнхцэцэг, Т.Болдбаатар, Э.Хасар, Э.Мөнхгэрэл, Э.Сувдаа нар хайртай гэр бүлийнхээ хамтаар байгаль дэлхийдээ ээлтэй байж мод тарих Үндэсний хөдөлгөөнд нэгдэн, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” мод тарих их үйлсэд гар бие оролцлоо. 

Модыг нүхэнд суулгах нь мод ургуулах нийт ажлын дөнгөж нэг хувь нь, харин үлдсэн 99 хувь нь арчилгаа, усалгаа, тордолт байдаг юм шүү гэдгийг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн удирдлагууд мод тарилтын үеэр онцолж байлаа. “Бидний тарих тэрбум мод-таны тарих нэг модноос эхэлнэ” уриатайгаар энэ намрын мод тарилтаа эхлүүлж, тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнд өндөр ач холбогдол өгөн, зөвлөн чиглүүлж байгаа “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн хамт олон иргэд, аж ахуйн нэгжийн тарьсан мод бүрийг жилийн 4 улирлын арчилж, тордож, ургуулах юм. 

БИДНИЙ ТАРИХ ТЭРБУМ МОД

ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ

Сэтгэгдэл бичих