ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВИЙН ЗАЛУУЧУУД НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ДАДЛАГА ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВИЙН ЗАЛУУЧУУД НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ДАДЛАГА ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

“Монголын залуучуудын холбоо”-ны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан 2022 оныг “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, уг зорилгынхоо хүрээнд 2012 онд байгуулсан “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”-ийн алсын хараа, бодлого, үйл ажиллагааг өөрчлөн “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” болгон удирдлага, ажилтнуудыг шалгаруулан авч, шинэчилсэн зохион байгуулалтаар ажиллаж байгаа юм.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд “Ойжуулагч” мэргэжлийн 2 түвшний сургалтад 25 суралцагчийг хамруулж байгаа бөгөөд мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх дадлагын сургалтыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн мэргэжлийн хамт олноос зөвлөгөө аван ажиллаж байна.

“Үндэсний Цэцэрлэгт хүрээлэн” нь зуны улиралд хамгийн их ачаалалтай байдаг. Тиймдээ ч ажиллах хүч хүрэлцэхгүй байх үе гардаг. Иймд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийн залуус ирж дадлага хийж мэдлэгээ бататган хамтран ажиллаж байгаад нь талархаж цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих