Хэнтий аймгийн бор өндөр сумынхан ирж туршлага судаллаа

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ажилтан албан хаагчдын 80 орчим хувь нь ногоон байгууламжийн чиглэлээр мэргэшсэн, мэргэжлийн хүмүүсээс бүрддэг

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ажилтан албан хаагчдын 80 орчим   хувь нь ногоон байгууламжийн чиглэлээр мэргэшсэн, мэргэжлийн хүмүүсээс бүрддэг. Тийм ч учраас энэ чиглэлээр мэдээлэл зөвлөгөө авах гэж аймаг орон нутаг болон нийслэлийн дүүргүүдээс хүсэлт урилга ихээр ирдэг. Энэ удаад Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын орлогч 

н.Адъяабилэгтээр ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй баг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д ирж туршлага судлан, зөвлөгөө мэдээлэл авлаа. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр хамтран тэмбум мод хөдөлгөөнд нэгдэн нэг сая мод тарих, 23 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлж байгаа юм. Энэ ажлын хүрээнд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн  үйл ажиллагаа, ногоон байгууламж, бүтээн байгуулалт, мод тарих бэлтгэл ажилтай танилцаж, хамтдаа мод тарьж төгөл үүсгээд буцлаа. 

Мод тарих, ногоон байгууламж бүтээн байгуулах ажлыг мэргэжлийн түвшинд зөвлөгөө, мэдээлэлтэй, төлөвлөлттэй эхлэх ёстой. Иймээс 11 жилийн туршлагатай хамт олноос зөвлөгөө мэдээлэл авч ийнхүү зөв дэс дарааллаар ажлаа эхлүүлж байгаад нь Бор-Өндөрчүүддээ баяр хүргэе.