“БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” ТӨҮГ-ЫН ХАМТ ОЛОН 180 МОД ТАРЬЖ “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд төрийн албаныхан идэвхтэй мод тарьж, арчилж усалж байна. Тухайлбал “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын 100 гаруй ажилтан албан хаагчид 180 ширхэг шар хуайс модыг хашлага хэлбэрээр тарьж, эко орчныг бүрдүүлэх, цэвэр усны ундны усыг хамгаалах үйлсэд бодит хувь нэмэр орууллаа. Мод тарилтын ажилд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн 13 жилийн туршлагатай мэргэшсэн, мэргэжлийн инженер техникийн ажилчид зааж зөвлөн хамтран ажилласан юм. Манай хамт олон та бүхний тарисан мод бүхнийг чин сэтгэлээсээ хайрлаж ургуулах болно. Хаврын мод тарилтаар хамтран ажилласан танай байгууллагын хамт олны ажил үйлсэд амжилт хүсье. БИДНИЙ ТАРИХ ТЭРБУМ МОД ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ

Сэтгэгдэл бичих