ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ХАМТ ОЛОН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД ХОЁР МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА

Хаврын бүх нийтээр мод тарих өдрүүд үргэлжилж байна. Манай байгууллага энэ хавар иргэн аж ахуй нэгжтэй хамтран 10 мянган мод тарьж байгаа. Энэхүү үйл ажиллагаанд “Оюу толгой” ХХК-ийн 500 орчим ажилтан албан хаагчид хоёр мянган мод тарьж Нийслэлийн цэвэр усны ундаргыг нэмэгдүүлэх, цөлжилтийг бууруулах ажилд идэвх санаачилгатай нэгдлээ. Модны суулгацыг хөрсөнд нь суулгах нь нийт мод ургуулах ажлын зөвхөн нэг хувь байдаг бол үлдсэн 99 хувь нь арчилгаа, усалгаа байдаг. Тийм ч учраас “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн 13 жилийн туршлагатай инженер, техникийн ажилтнууд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, модыг хэрхэн зөв суулгах, арчлах зэрэг мэдээлэл зааварчилгааг хэлж, зөвлөн хамтран ажилласан юм. Түүнчлэн “Оюу толгой” ХХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарих зорилт тавьсан байна. Энэхүү зорилтынхоо алхмыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн мэргэжилтнүүдээс мэргэжлийн зааварчилгааг аван үргэлжлүүлж байгаа юм. Та бүхний тарьсан мод суулгацыг манай хамт олон жилийн 4 улирлын турш хайрлаж, арчилж ургуулах болно. БИДНИЙ ТАРИХ ТЭРБУМ МОД ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ

Сэтгэгдэл бичих