ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН МАНДЛЫН ЦЭЦЭГСЭЭР ГОЁЖ ӨНГӨ НЭМЛЭЭ

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн тохижилт, төлөвлөгөөний дагуу иргэд олон нийтийн тав тухыг улам нэмэгдүүлэх зорилгоор мандлын цэцэгсийг тарьж, зуны өнгийг улам тодотгож байна. Тод өнгөтэй гоёмсог цэцэг нь хүний оюун бодлыг цэгцэлж, амар амгаланг бий болгон, сэтгэл сэргээж баяр хөөртэй болгодог гэсэн судалгаа байдаг. Монгол улсын цорын ганц цогцолбор цэцэрлэгт хүрээлэнд амарч зугаалахдаа та бүхэн хун цэцэг, алаг нүдэн, хулгана сүүл, мандарваа гэх мэт 10 гаруй төрлийн гоёмсог цэцэгсийг үзэж сэтгэлээ сэргээгээрэй.

Сэтгэгдэл бичих