БНСУ-ЫН ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДАЛ, “ГЭР БҮЛИЙН ЯАМ”-НЫ ТӨЛӨӨЛӨЛ “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН”-Д МОД ТАРИЛАА
БНСУ-ЫН ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДАЛ, “ГЭР БҮЛИЙН ЯАМ”-НЫ ТӨЛӨӨЛӨЛ “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН”-Д МОД ТАРИЛАА Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон БНСУ-ын Жендерийн тэгш байдал, гэр бүлийн яам, Солонгосын залуучуудын ажлын агентлагтай хамтран “Залуучууд солилцооны 2023 оны хөтөлбөр”-ийг зохион байгуулж байгаа юм. “Залуучууд солилцооны хөтөлбөр”-ийг 2001 оноос эхлэн жил бүр зохион байгуулж, хоёр улсын төлөөлөгчид зочилж санал сэтгэгдлээ солилцон хамтран ажилладаг уламжлалтай. Энэ жилийн хамтын ажиллагаа, Залуучууд солилцооны хөтөлбөр 10 хоног үргэлжлэх бөгөөд уулзалтын дөрөв дэх өдрөө “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарьж төгөл байгууллаа. Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд Залуучууд өөрийн орны түүх соёл, ахуй, ёс заншил, боловсрол, байгаль, нийгэм эдийн засаг, бүтээн байгуулалт хөгжлийн талаар харилцан танилцуулж хамт хөгжих боломж эрэлхийлдэг тус хөтөлбөрт энэ жил Монгол, Солонгосын 16-22 насны 20 залуу хамрагдаж байгаа юм.
07 сарын 29 96
Сэтгэгдэл бичих