ХАШЛАГА МОДДЫГ ХЭЛБЭРЖҮҮЛЭН ТАЙРАХ, ТАНАХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

ХАШЛАГА МОДДЫГ ХЭЛБЭРЖҮҮЛЭН ТАЙРАХ, ТАНАХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайд тарьсан хашлага мод сөөгийг танах, хэлбэржүүлэн тайрах ажил нь ногоон байгууламжийн зуны арчилгааны бас нэгэн чухал ажил байдаг. Хашлага модыг танаж, хэлбэржүүлэн тайрснаар титмийг ижилсүүлэх, хэлбэрийг нь жигдрүүлэх, өнгө үзэмжийг сайжруулахын зэрэгцээ ургалтыг нь дэмжих арчилгаа болдог. Модыг тайрч танахдаа хэлбэржүүлэх, цэвэрлэх, залуужуулах гэсэн гурван төрлөөр ангилдаг. Хэлбэржүүлэн тайрахдаа модны титмийн цаашид өөрчлөгдөх явц, мод сөөгийн биологийн онцлог, орчин байршилтай хэрхэн зохицох эсэхийг анхаарах ёстой байдаг бол залуужуулах огтлолтыг модны мөчир хуурайшиж үйс мөчир нь товойж барзайж хатсан, өнгө нь өөрчлөгдсөн, жилийн өсөлт нь зогсонги байдалд орсон модонд хийдэг байна. Ингэснээр модны унтмал нахиа сэргэж, шинэ найлзуур үүсэж эрчимтэй ургадаг.

Сэтгэгдэл бичих