“ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН”-ГИЙН ТАЛБАЙД УРГАЖ БУЙ ЖИМСНИЙ МОДДЫГ ХУГАЛЖ, ГЭМТЭЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

“ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН”-ГИЙН ТАЛБАЙД УРГАЖ БУЙ ЖИМСНИЙ МОДДЫГ ХУГАЛЖ, ГЭМТЭЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсан цагаас хойш 13 жилийн турш иргэд, байгууллагын хөрөнгөөр тарьсан 32 төрөл зүйлийн 160 мянга орчим модыг 100 гаруй ажилтан албан хаагчид хайрлаж, арчилж, хамгаалж ургуулдаг.

Үүний үр дүнд найман төрлийн жимсний мод жимсээ өгөн амжилттай ургаж байна. Гэсэн ч ухамсаргүй, сэтгэлгүй иргэд жимс түүхдээ мөчрийг нь хугалах, тастах, цаашлаад ирэх жил жимслэх боломжгүй болтол нь гэмтээж байна.

Тухайлбал чацарганын мод нь өргөс ихтэй, жимсийг нь түүхэд бага зэргийн бэрхшээлтэй байдаг учраас иргэд мөчрийг нь хугалж жимсийг нь салган авч байна.

Олон арван хүний хөлс хүч, сэтгэл хөдөлмөрөө зориулан ургуулж байгаа эдгээр моддыг иргэн бүр хайрлаж, монгол улсад цорын ганц байгаа цэцэрлэгт хүрээлэнгийнхээ талбайд зөв боловсон соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна.

Сэтгэгдэл бичих