ЭХ ДЭЛХИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ӨДӨРТ НЭГДЛЭЭ

ЭХ ДЭЛХИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ӨДӨРТ НЭГДЛЭЭ

Нийслэл хотын Ерөнхий менежерийн 2023 оны нэгдүгээр тушаалаар энэ оныг дуустал зохион байгуулах бүх нийтийн их цэвэрлэгээний хуваарийг зарласан. Тус хуваарийн дагуу “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-т “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг”-ийн ажилтан албан хаагчид хамрагдаж, баруун буюу Маршал талын хаалганаас эхлээд зүүн талын төв үүд хүртэлх талбайн хог хаягдлыг нэгдсэн журмаар цэвэрлэж, ачиж тээвэрлэлээ.

Бага насны хүүхдээ дагуулан ирсэн ээж аавууд, дасгал хөдөлгөөн хийхээр ирсэн ахмадууд болон анги хамт олноороо чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхээр ирсэн хүн бүрийг эрүүл цэвэр агаарт, тав тухтай алхаж, салхилах боломжоор хангахын тулд манай байгууллагын 100 гаруй ажилтан, албан хаагчид сэтгэл гарган ажилладаг.

Тиймээс иргэд олон нийт та бүхэн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайгаар амарч, салхилж явахдаа хог хаягдлаа зориулалтын саванд нь ангилан хаяж, хүрээлэн буй орчноо цэвэр цэмцгэр байлгаж хэвшихийг манай хамт олны зүгээс уриалж байна.

“ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ

Сэтгэгдэл бичих