“НЭГ ГИТАР-НЭГ МОД” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

“НЭГ ГИТАР-НЭГ МОД” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ, “Гүүд Сойл” ХХК нар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнд идэвх санаачилгатай оролцож, Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эрүүл эко орчныг бүрдүүлэхэд бодит хөрөнгө оруулах зорилгоор “НЭГ ГИТАР-НЭГ МОД” аяныг эхлүүлж байгаа юм. Энэхүү аянд нэгдсэнээр “Гүүд Сойл” хөгжмийн дэлгүүрээс нэг гитар эсвэл Үкүлүлэ хөгжим авсан хүн бүр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д нэг мод тарих эрхтэй болох юм. Түүнчлэн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн намрын бүх нийтээр мод тарих өдрөөр “Гүүд Сойл” дэлгүүрийн хамт олны зүгээс урлагийн тоглолт үзүүлэх бөгөөд мод тарилтын талбайгаар явж дуу хөгжмөөр сонорыг тань мялаах юм. Та бүхэн дуу хөгжмийн эгшигт модоо тарьж, байгаль дэлхийгээ баярлуулаарай. БИДНИЙ ТАРИХ ТЭРБУМ МОД ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ

Сэтгэгдэл бичих