“АВАРГА” ДУНД СУРГУУЛИЙН СУРАГЧИД МОД ТАРИХ БЭЛТГЭЛ АЖИЛД ТУСАЛЖ БАЙНА

“Аварга” дунд сургуулийн 12-р ангийн сурагчид хамтын ажиллагааны хүрээнд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн мод үржүүлгийн газарт ажиллалаа. Анги удирдсан багшаараа ахлуулсан 60 сурагч дөрвөн бригадад хуваагдан хүлэмжийн хөрс гишгэх, бортогонд хөрс савлах, мод ухах, усалгаа хийх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нь нэг га байсан мод үржүүлгийн газраа өргөтгөж дөрөв дахин томруулан дөрвөн га болгож, үрээр тарьсан модны суулгацуудаа ургуулж байна. Намрын бүх нийтээр мод тарих энэхүү өдрүүдэд сэтгэл гарган ирж, мод үржүүлгийн газартай танилцан бэлтгэлд ажилд тусалсан нийт сурагчдадаа талархал илэрхийлье.

Сэтгэгдэл бичих