ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
Их жанжин Д.Сүхбаатарын удирдсан Ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-нд Хиагт хотыг чөлөөлж анхны ялалтаа байгуулсан. Энэ өдрийг “Монгол цэргийн өдөр” буюу зэвсэгт хүчний баярын өдөр болгон жил бүр тэмдэглэж ирсний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү өдөр нь улс орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг хамгаалан тэмцсэн түүх, цэрэг дайчид эх орончдынхоо гавьяат үйлсээр бахархаж өсвөр, залуу үеийнхний эх орноо гэсэн хүсэл эрмэлзэл, хайрлан хамгаалах үзэл бодлоор цэнэглэхэд үлгэр дуурайл үзүүлэх чухал ач холбогдолтой билээ. Үе үеийн ахмад дайчид болон Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол Улсын Зэвсэгт хүчний яруу алдар бадартугай!
03 сарын 18 48
Сэтгэгдэл бичих