ХАВРЫН ЦЭНЭГ УСАЛГАА ХИЙГДЭЖ БАЙНА

ХАВРЫН ЦЭНЭГ УСАЛГАА ХИЙГДЭЖ БАЙНА

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-гийн хаврын цэнэг усалгааны ажил үргэлжилж байна. Мод ургамлыг 100 хувь ургуулахын тулд усалгаа, арчилгаа хамгийн чухал.

Тиймээс хаврын цэнэг усалгааны ажлыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” өнгөрсөн 3-р сарын 28-аас эхлүүлсэн юм.

Хаврын цэнэг усалгааг хийснээр хуурайшилтын улиралд гарч болох эрсдэлүүдийг арилгаж, мод, бутны амьдрах хувийг нэмэгдүүлэн, өвчлөл, хортон шавжаас урьдчилан сэргийлэх, хөрсний чийгийг нөхөн төлжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.

Мод сөөгний нахиа задрахад өөртөө их хэмжээний усыг хуримтлуулдаг тул цэнэг усалгааг зөв, цаг хугацаанд нь хийх нь чухал байдаг.

 

Сэтгэгдэл бичих