ЦАХИЛГААНЫ БОЛЗОШГҮЙ АЮУЛААС УРДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нь зам, талбайн цахилгааны болзошгүй аюулаас урдчилан сэргийлэх үзлэг, шалгалт хийлээ. Сар шинийн баярыг тохиолдуулан улс даяар 5 хоног амарч байгаа. Тиймээс талбай дахь харуулын постуудын хяналтыг өндөржүүлж, иргэдийн аюулгүй байдлыг хангах, цахилгааны болзошгүй эрсдлээс сэргийлэх үүднээс хүүхдийн тоглоомын талбай, дугуйн зам дагуух гэрэлтүүлэг, цахилгааны шитүүдэд үзлэг хийж, кабелийн утаснуудыг далдлан, хугарч унжсан гэрэлтүүлгүүдийг засварлалаа.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын тамгын газраас ирсэн зөвлөмжийн дагуу цэвэрлэгээ, ариутгалын ажлуудыг хийлээ.