МӨНХРӨӨ SANSEVIERIA
2020/12/02 185

МӨНХРӨӨ SANSEVIERIA
Ихэнхи тасалгааны цэцэг өдрийн цагт хүчилтөрөгч ялгаруулж, шөнийн цагаар нүүрсхүчлийн хийг буцаан ялгаруулж байдаг. Тиймээс унтлагын өрөөндөө тасалгааны цэцэг байрлуулах нь тохиромжгүй гэж үздэг. Харин хоногийн 24 цаг буюу өдөр шөнөгүй хүчилтөрөгч ялгаруулж байдаг цөөн хэдэн цэцэгний нэг болох мөнхрөө буюу Sansevieria юм.
- Хоногийн 24 цагийн турш хүчилтөрөгч ялгаруулдаг
- Агаарыг маш сайн цэвэршүүлдэг
- Химийн хорт бодис болон тамхины утаанаас ялгарах хорт утааг шингээж агаарыг цэвэршүүлж өгдөг
- Арчилгаа бага шаардагддаг тэсвэртэй ургамал юм.
- Хөрс, усыг нь тааруулвал өндөр, гоёмсог ургадаг
- Усалгааг хол зайтай услах тохиромжтой байдаг.
Та бүхэн манай цэцэрлэгт хүрээлэнгийн оффист зочилж байсан бол гоёмсог өндөр ургасан Мөнхрөө цэцэгс чимэж байдгийг анзаарч байсан байхаа.