ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар нэрэмжит хөшөөтэй боллоо

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын 80 жилийн ойн хүрээнд тус албанаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн “Цагдаа цогцолбор”-т дурсгалын хөшөө босголоо. Дурсгалын хөшөөт талбайн нээлтийн үйл ажиллагаа 2018.10.31-ний өдөр боллоо.
Ёслолын үйл ажиллагаанд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Билгүүн, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, хурандаа С.Баатаржав, Тэргүүн дэд дарга, хурандаа Р.Отгонжаргал, Дэд дарга, хурандаа З.Дашдаваа болон даргын зөвлөлийн гишүүд оролцлоо.
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын албан хаагчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд 2017 онд нарс, 2018 онд далан хальс тарьж нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан юм.