БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот, Улаанбаатар хотын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа, хоёр хотын иргэдийн найрамдлыг бэхжүүлэх үүднээс Улаанбаатар хотын саналын дагуу Эрээн хотын саналын дагуу Эрээн хотын Ардын Засгийн Газар, Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд буцалтгүй тусламжаар усан оргилуур барьж өгөхөөр хамтран ажиллах гэрээнд нийслэлийн захирагч бөгөөд улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл болон эрээн хотын засаг дарга Бао Чун Мин нар гарын үсэг зурсан. Тус хамтран ажиллах гэрээний дагуу Үндэсний цэцэрлэгт үрээлэнд "Хүүхдийн усан оргилуур”-ын бүтээн байгуулалтын суурь ажил хийгдэж эхлээд байна.
Усан оргилуурын ерөнхий төлөвлөгөө
Тус усан оргилуур нь хуурай хэлбэрийн, компьютерын программаар удирддаг, өнгөт гэрэлтэй байх бөгөөд гантиг суурийн хэмжээ 17м х 17м буюу 289 м2 талбайтай, 147ширхэг буудах хошуутай, ус шүрших өндрийн хэмжээ 13 м, гантиг суурь дээр никель сараалж төмөр суурилсан шийдэлтэй байна.
Тус хүүхдийн усан оргилуурыг барьж байгуулснаар нийслэлийн иргэд болон хүүхэд багачууд цэвэр эрүүл агаар, эко орчинд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломжтойгоос гадна Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Улаанбаатар хотод хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын ажлын нэг болох өндөр ач холбогдолтой юм.