Үйл ажиллагааны чиглэл

 

Байршил: Баянзүрх дүүргийн Маршалын гүүрний зүүн хойд хэсгээс Баянзүрхийн гүүр хүртлэх Туул голын дагуу нийт 973 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөгдсөн.

 Нийслэлийн Засаг даргын 2010 оны 183 дугаар захирамжаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ”-ын дүрмийг баталж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 23 тогтоолоор “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ” болж, дүрмийг шинэчлэн, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг баталсан байна. Үүнд:

  • Цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшил газарт олон нийтийн амрах, зугаалах, биеийн тамир хөгжүүлэх, эрүүл мэндийг дэмжих орчин нөхцлийг бүрдүүлсэн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх, гүйцэтгэлд хяналт тавих
  • Ногоон байгууламжийг арчлах, нөхөн сэргээх, шинээр ургуулах
  • Иргэд олон нийтийн амралт чөлөөт цаг, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Цэцэрлэгт хүрээлэнд иргэдэд үзүүлэх үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавин ажиллах
  • Иргэдэд чиглэсэн сургалт, сурталчилгаа явуулах
  • Худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд байр талбай түрээслүүлэх гэрээ байгуулах, хяналт тавих
  • Мод, цэцэг үржүүлэн ногоон байгууламжийн нөөц бүрдүүлж, нийслэлийн байгууллагууд болон иргэд аж ахуйн нэгжид борлуулах