Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Солонгос Улсын нийслэл Сөүл хот 1995 онд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосноос хойш харилцан итгэлцэлд тулгуурлан хамтын ажиллагаа хэрэгжүүлж, хоёр хотын хөгжил дэвшил, хот байгуулалт, аж үйлдвэр, цөлжилтийн эсрэг мод тарих, Сөүл хотын нэрэмжит төгөл байгуулах гэрээ байгуулсан. Тус бүтээн байгуулалтын ажил нь “Байгаль орчин, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх санамж бичигт ”-т үндэслэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Сөүлийн ой байгуулахаар болсон.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулах Сөүлийн ой нь Солонгосын үндэсний цэцэрлэгийн хэлбэрээр байгуулах Солонгосын уламжлалт гүн ухааны шийдлийг харуулсан өвөрмөц шийдэлтэй байна.Сөүлийн ой төслийг хэрэгжүүлснээр хоёр хотын хамтын ажиллагаа, соёлын харилцаа, соёлын харилцааны үйл хэргийг төдийгүй хоёр хотын аялал жуулчлалын харилцааг хөгжүүлэхэд өндөр хувь нэмэртэй юм.“Сөүлийн ой” нь 1.6 га талбайг хамрах бөгөөд Солонгосын уламжлалт соёлыг хадгалсан өвөрмөц шийдэлтэй байна. Солонгосын уламжлалыг хадгалсан сүүдрэвч, цөөрөм, эртний уламжлалт хашаа, сандал, хогийн сав, гэрэлтүүлэг, 10 гаруй төрлийн мод, бут, сөөг таригдах бөгөөд иргэдийн амрах таатай орчинг бүрдүүлсэн байна.