МӨСӨН ГУЛГУУРЫН ЗАДГАЙ ТАЛБАЙ, ГҮЙЛТИЙН ЦАНЫН ЗАМ

 

Спорт аялал жуулчлалын яамны Биеийн тамир спортын газрын санхүүжилтээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2,5 км гүйлтийн цанын зам болон 40х40 хэмжээтэй мөсөн гулгуурын задгай талбай,  орчны тохижилт гэрэлтүүлгийн хамт байгууллаа.

Тус 2,5 км гүйлтийн цанын зам болон мөсөн гулгуурын задгай талбай нь олон улсын стандартын дагуу хийгдсэн бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид болон “Мон-алтай ус” биеийн тамирын дээд сургуулийн 40 оюутнууд идэвхтэй оролцон хийж  гүйцэтгэлээ.