Латин нэр нь POPULUSLAUR IFOLIA. Өргөн сагсгар титэмтэй, 18-25 метр өндөр ургадаг, хөхөвтөр саарал ногоон холтостой, навчит мод юм. Нахиа нь шар өнгийн наалдамхай зүйлээр бүрхэгдсэн байдаг. Анхилуун үнэртэй, хурдан ургадаг, хүчилтөрөгч ихээр ялгаруулдаг модны тоонд ордог. Улиас нь хоёр гэрт мод бөгөөд эр, эм гэж байдаг. 7 сарын эхээр цэцэглэж, үр нь боловсорч эм нь хөвөн шиг цагаан ноолууртай үр, эр нь будаа шиг ширхэгтэй тоосоо салхиар тараадаг. Иймд үрлэх мөчрийг хавар задрахаас нь өмнө таналт тайралт хэлбэржүүлэлт хийх шаардлагатай. Ингэснээр мод залуужин цэцэглэлт явагдаж хөвөн /үр/ хаяхгүй.
Улиас модыг хавар 4 сарын 25-аас 5 сарын 25, намар 10 сарын 1-ээс хүйтэрч газар хөлдөх үе хүртэл хугацаанд тарьдаг. Ургалтын эхэн үед ус их шаарддаг, усалгаа сайтай нөхцөлд маш сайн ургадаг.
Ногоон массыг хамгийн хурдан бүрэлдүүж агаарыг чийгшүүлж, цэвэршүүлэх өндөр ач холбогдолтой. Нас бие гүйцсэн нэг Улиас мод гэхэд жилд 30 гаруй кг тоос шороог навчныхаа гадаргууд хуримтлуулж агаарыг цэвэршүүлдэг байна.