Хайлаас

Латин нэр нь ULMUS.

          Хайлаас нь жил бүр цэцэглэж үрэлдэг мод юм. Байгаль цаг уурын харилцан адилгүй бүс нутгуудад зохицон ургах биологийн онцлогтой модлог ургамал юм. 5-10 метр өндөр ургадаг, өсөлт хурдан, гэрэлсэг мод. Хайлаас нь Монгол орны хангай говь, хээрийн бүсэд хаана ч ургах чадамжтай томоохон сөөг хэлбэртэй мод юм. Хайлаас нь ганд тэсвэртэй, сайтар усалж арчлахад үндэснээсээ амархан сэргэн ургадаг. Хайлаас нь хуурайдуу, хур тунадас бага ордог орчинд голдуу ургана. Хөрс нь сийрэг үржил шим муутай, хад асгатай хайргадуу, голын эргийн элсэрхэг хөрсөнд зонхилон ургасан байдаг. Ногоон байгууламжид ганц нэгээр болон хэсэг бүлгээр тарьж ургуулдаг

Иймээс хайлаасыг:

  •          Хот суурин газрыг цэцэрлэгжүүлэх
  •          Хөрс хамгаалах зорилгоор ургуулах
  •          Ойн зурвас байгуулах
  •          Элсэрхэг нутгийг ойжуулах
  •          Тариалангийн талбайг хамгаалах
  •          Хувийн эзэмшлийн хашаанд тарих
  •          Эрэг ганга бэхлэх зэрэгт тарьж болно.

Цэцэглэж, үр боловсрох хугацаа:

          Ургалт нь 5 сарын эхээр эхэлж 6 сарын эхээр үр нь бүрэн боловсордог. Үрээр үржүүлж ургуулдаг бөгөөд үр нь боловсорсон үед нь шууд түүж тэр хавраа тариалах боломжтой. Үрээр тарьсан 2 настай тарьцыг 2 жил бойжуулаад, байнгын талбайд шилжүүлж суулгана.