“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ дээр иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан хаврын мод тарилтад оролцсоор байна. Тавдугаар сарын 18-ны мягмар гаригт иргэн Б.Намуунцэцэг найзуудын хамт ирж “голт бор” мод тарьлаа.
Мод тарих нь олон талын ач холбогдолтой. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, агаарын бохирдлыг бууруулахад ой мод хамгийн чухал үүрэгтэй. Мод ургамал нь агаарын чийгшлийг 4-7 хувиар ихэсгэдэг билээ. Экологид ээлтэй иргэддээ баярлалаа.
#Үндэсний_Цэцэрлэгт_Хүрээлэн
#Хайрлаж_ургуулсан_10_жил
#National_Garden_Park