Хаврын мод тарилтын өдрүүд амжилттай үргэлжилж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгальд ээлтэй хүмүүсээр дүүрэн байна. Байгууллага хамт олноороо ирж мод тарих хүсэлтээ өгсөн хүмүүсийн тоо ч үргэлжилнэ.
2021 оны 5-р сарын 21-ны баасан гаригт Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хамт олон 45 ширхэг голт бор, ХААН банкны “OCH and CRM” төслийн багийнхан 15 ширхэг өрөл мод тарьлаа. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийтэд тустай үйл хэрэг хийж, хамт олноороо нэгэн өдрийг үр дүнтэй өнгөрүүлсэн та бүхэнд баярлалаа.
Мод дагаж ус, ус дагаж амьдрал.
#Үндэсний_Цэцэрлэгт_Хүрээлэн
#Хайрлаж_ургуулсан_10_жил
#National_Garden_Park