ИРГЭН, БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА-2019

 

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 30 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2009 оны 230 дугаар захирамжаар нийт 973 га талбайн бүтээн байгуулалтын түүхэн ажлыг эхлүүлсэн бөгөөд Туул голын ундны усны эх үүсвэрийг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулан ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, олон нийтийн амралт, чөлөө цагийг зөв зохистой өнгөрүүлэх, эрүүл эко орчныг бүрдүүлэхэд оршино.

Тус байгууллага нь нийт 973 га талбайг ногоон байгууламж, эко орчин бүрдүүлэхээр ажиллах бөгөөд нийт талбайн 15 хувь нь тохижилт, 85 хувь ногоон байгууламж байгуулахаар төлөвлөж эхний ээлжинд 183 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулан /дугуйн зам, усан оргилуур, спорт талбай, авто зогсоол иргэдэд үйлчилэх түргэн хоолны цэгүүд, хамтран ажиллаж буй байгууллагуудын төгөл гэх мэт/ зорилго, зорилтын хүрээнд ажиллаж байна. Эдгээр хамтран ажиллах зорилтын хүрээнд тус байгууллага нь 2019 онд худалдаа үйлчилгээ эрхлэх иргэн, аж ахуй нэгж, байгууллагатай дараах хэлбэрээр хамтран ажиллахаар төлөвлөөд байна. Үүнд:

  • Хүүхдийн удирдлагатай машин ажиллуулах
  • Хүүхдэд зориулсан тоглоомын худалдаа
  • Хөгжөөнт тоглоом болох Дартс
  • Зайрмагны худалдаа
  • Бага насны хүүхдэд зориулсан тоглоом

Дээрх төрлөөр хүсэлтээ ирүүлсэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг сонгон шалгаруулж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг үндэслэн зөвшөөрөгдсөн талбайд гэрээ байгуулан хамтран ажиллана.