ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭН, БАЙГУУЛЛАГЫН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

 

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй иргэдийг дараах шалгуураар сонгож, гэрээ байгуулна:

  • Удирдлагатай машин 30-35 иргэнд
  • Хүүхдийн тоглоом худалдах 6-8 иргэнд
  • Дартс тоглоомын үйлчилгээ-5
  • Хүүхдийн эргэдэг тоглоом 3-5
  • Зайрмагны худалдаа 3-5
  • Бусад тоглоом 3-5 тус тус тодорхой байршлуудыг зааж, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож, гэрээ байгуулна.

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖ,

БАЙГУУЛЛАГЫН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ, ТАВИГДАХ ШААРДЛАГА 

Аж ахуй нэгж, байгууллага:

  • Үйл ажиллагаа эрхлэх тухай албан хүсэлт
  • Байгууллагын гэрчилгээний хуулбар /тусгай зөвшөөрөл/ хувь хүн оролцох хүсэлтээ ирүүлсэн тохиолдолд иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт.
  • Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр 1-ээс доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх
  • Стандартын шаардлага хангасан үйлчилгээний зориулалтын тоног төхөөрөмжтэй байх
  • Дүүргийн Засаг даргын Тамгын газартай “Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ” байгуулсан байх
  • Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг мэргэжлийн хяналтын лабораториор тогтмол баталгаажуулдаг байх 
  • Тухайн шалгаруулалтад оролцогч байгууллага нь татварын ямар нэгэн өргүй байх.
  • Санхүүгийн чадавхийн талаарх мэдээлэл. /харилцагч банкины мэдэгдэл/
  • Шүүхийн Ерөнхий зөвлөлийн тодорхойлолт болон хувь хүнээр оролцох тохиолдолд Цагдаагийн байгууллагын тодорхойлолт.

Иргэнд тавигдах шаардлага:

  • Үйл ажиллагаа эрхлэх тухай албан хүсэлт
  • Хувь хүн оролцох хүсэлтээ ирүүлсэн тохиолдолд иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт.
  • Ижил төстэй үйл ажиллагааны явуулж байсан талаарх мэдээлэл.
  • Тухайн шалгаруулалтад оролцогч нь татварын ямар нэгэн өргүй байх.
  • Санхүүгийн чадавхийн талаарх мэдээлэл. /харилцагч банкины мэдэгдэл/
  • Цагдаагийн байгууллагын тодорхойлолт 

“ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ

2019 он