“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын зөвшөөрөгдсөн талбайд удирдлагатай машин, хүүхдийн тоглоом худалдах, дартс тоглоомын үйлчилгээ эрхлэж, гэрээ байгуулан ажиллах сонгон шалгаруулалтад урьж байна.
Аж ахуй нэгж, байгууллагад тавигдах шаардлага:
- Үйл ажиллагаа эрхлэх тухай албан хүсэлт
- Байгууллагын гэрчилгээний хуулбар.
- Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр 1-ээс доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх
- Бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг мэргэжлийн хяналтын лабораториор тогтмол баталгаажуулдаг байх
- Тухайн шалгаруулалтад оролцогч байгууллага нь татварын ямар нэгэн өргүй байх.
- Санхүүгийн чадавхийн талаарх мэдээлэл. /харилцагч банкины мэдэгдэл/
Иргэнд тавигдах шаардлага:
- Үйл ажиллагаа эрхлэх тухай албан хүсэлт
- Оролцох хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт.
- Ижил төстэй үйл ажиллагааны явуулж байсан талаарх мэдээлэл.
- Тухайн шалгаруулалтад оролцогч нь татварын ямар нэгэн өргүй байх.
- Санхүүгийн чадавхийн талаарх мэдээлэл. /харилцагч банкины мэдэгдэл/
- Цагдаагийн байгууллагын тодорхойлолт.
Сонгон шалгаруулалтын баримт бичгийг 2019 оны 04 сарын 05-ны өдрийн 11:00 цагаас өмнө хүлээн авна.
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын байр.
Утас: 75554647, 88066992
“ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ