“ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

 

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлд нийцүүлсэн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын Хөдөлмөрийн Дотоод журам (цаашид “Дотоод” журам гэх) нь байгууллагын ажилтны хөдөлмөрийг оновчтой үр ашигтай зохион байгуулах, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, үйлчилгээний ажлын чанар, бүтээмжийг дээшлүүлэх, нэгжийн үйл ажиллагааны зорилт болон ажлын байрны тодорхойлолтын дагуу ажиллах нөхцөл, баталгаагаар хангах зэрэг хөдөлмөрийн нийтлэг харилцааг зохицуулах зорилготой болно.

1.2 Хөдөлмөрийн гэрээ, контрактын үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн харилцааг хөдөлмөрийн тухай хууль, тогтоомжийг үндэслэн энэхүү журмын дагуу болон бусад холбогдох дүрэм, журмын дагуу зохицуулна.

1.3 Дотоод журмын эрх зүйн үндэс нь Монгол улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж байна.

1.4 Газар нь тогтоосон журмаар үйлдсэн тэмдэг, албан бичгийн болон захирамжлалын хэвлэмэл хуудас хэрэглэж, журмыг баримтлан ажиллана.

1.5 Хөдөлмөрийн дотоод журмыг хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд нэгэн адил дагаж мөрдөнө.

1.6 Ажилтан нь ажил үүргээ гүйцэтгэх үедээ хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журам, нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан холбогдох дүрэм, журмыг баримтлан ажиллах үүрэгтэй.

1.7 Энэхүү журмын хэрэгжилтэнд хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд /ажил олгогч ба ажилтан, түүний эрх ашгийг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн байгууллагууд/ өөрсдийн эрх хэмжээний хүрээнд хуулийн дагуу зохих хяналт тавина.

1.8 Хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг ажил олгогч /түүний төлөөлөгчид/ болон ажилтнууд /тэдний төлөөлөгчид/ тодорхой үндэслэлд тулгуурлан гаргах эрхтэй.

1.9 Дотоод журмыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг Газрын дарга хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэнэ.

 ХОЁР. ХӨДӨЛМӨРИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

2.1 Газар нь Төлөөлөн удирдах зөвлөл, газрын дарга, орлогч дарга, дотоод аудитор, даргын зөвлөл, захиргаа, санхүү, маркетингийн хэлтэс, үйлдвэрлэл, ногоон байгууламжийн хэлтсээс бүрдэнэ.

2.2 Газрын дарга нь Нийслэлийн Засаг даргатай гэрээ /контракт/ байгуулж ажиллана.

2.3 Газрын өдөр тутмын үйл ажиллагааг дарга удирдах бөгөөд батлагдсан бүтэц орон тооны хязгаарт багтаан ажилчдыг томилж чөлөөлнө. Даргын эзгүйд орлогч дарга удирдана.

2.4 Газрын дарга нь холбогдох хууль тогтоомж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дүрэм болон энэ журамд нийцүүлэн байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудлаар зохих дүрэм, журам, заавар, зөвлөмж зэргийг батлан мөрдүүлнэ.

2.5 Газрын даргын эзгүйд орлогч дарга, орлогч даргын эзгүйд захиргаа, санхүү, маркетингийн хэлтсийн дарга удирдах бөгөөд, хэлтсийн даргын эзгүйд дотоод зохион байгуулалтын дагуу ажил орлон гүйцэтгэнэ.

2.6 Газрын дарга нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд “Даргын зөвлөл”-ийг байгуулна. Даргын зөвлөлийн хуралтай холбогдсон асуудлыг даргын тушаалаар баталсан журмаар зохицуулна.

2.7 Газарт Дотоод аудит ажиллах бөгөөд даргын шууд удирдлагад газрын хэмжээнд хяналт, шалгалтыг явуулж, шаардлагатай зөллөмж мэдээллээр хангана. Дотоод аудит нь тогтоосон дүрэм, журмын дагуу ажиллана. Байгууллагад хяналт, шалгалт, аудит хийх журмыг Газрын дарга баталж, мөрдүүлнэ.

2.8 Хэлтэс, нэгжийн удирдлага өөрийн хариуцсан хэлтсийн өдөр тутмын удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хүлээсэн үүрэг, чиглэлийн дагуу ажлын гүйцэтгэл, үр дүн, хэрэгжилтийг дээд шатны удирдлагын өмнө хариуцна. Тухайн хэлтсийн удирдлагын эзгүйд даргын тушаалаар томилогдсон үүрэг гүйцэтгэгч хариуцна.

2.9 Газарт Өмч хамгаалах зөвлөл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөл, Гамшгаас хамгаалах зөвлөл, Хөдөлмөрийн маргаан таслах комисс, Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс, Ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох, баримт бичиг нягтлан шалгах комисс, Ёс зүйн хороо, Биеийн тамир чийрэгжүүлэлтийн зөвлөл тус тус ажиллана. Зөвлөл, комисс нь ажиллах журам, хуралдааны дэгтэй байна.

2.10 Нийт ажилчдын хурлыг улиралд 1 удаа хуралдана. Ээлжит бус хуралдааныг шаардлагатай үед хэдийд ч зарлан хуралдуулж болно.

2.11 Зөвлөл, комисс нь тусгайлсан чиг үүргийнхээ хүрээнд холбогдох хууль, тогтоомжийг мөрдлөг болгон дүрэм, журмын дагуу ажиллана.

ГУРАВ. ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, 

ТҮҮНИЙ ДОТООД ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

3.1 Газрын үйл ажиллагаа. 

3.1.1 Ажилтан албан хаагчдын үйл ажиллагааны төлөвлөгөө нь Монгол улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын бодлого зорилт, нийслэлийн ИТХ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцсэн Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэгдэх бөгөөд гүйцэтгэх ажил, үйл ажиллагаа нь хоорондоо уялдсан байна.

3.1.2 Газрын дарга эрх хэмжээнийхээ хүрээнд Монгол улсын хууль тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар тушаал гаргана.

3.1.3 Тушаалын хэрэгжилтэд картаар хяналт тавина. Тушаалуудын хэрэгжилтийг хэлтсийн дарга нарт, мөн зохих мэргэжилтнүүдэд тушаалаар үүрэг авсан албан тушаалтан танилцуулж болно.

3.1.4 Ажилчдын гүйцэтгэх ажил, үүргийг ажлын байрны тодорхойлолтод заасан байна. Ажилчид ажлын байрны тодорхойлолтын дагуу өөрсдийн хүлээсэн үүрэг, үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд ажил үйлчилгээний гүйцэтгэл, үр дүн, хэрэгжилтийг байгууллагын даргын өмнө бүрэн хариуцаж ажиллана.

3.1.5 Жил бүр газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан, таниулах зорилгоор “Ажлаа сурталчилах өдөрлөг”-ийг зохион байгуулна. Тус өдөрлөгийг зохион байгуулах өдөр, зохион байгуулах комисс, хөтөлбөрийг даргын тушаалаар батална.

3.1.6 Байгууллагын үндсэн хөрөнгийн тооллогыг хагас, бүтэн жилээр явуулж, дүнг Өмч хамгаалах зөвлөлийн хуралд тайлагнаж, хэлэлцэгдсэн асуудлаар шийдвэр гаргуулна.

3.1.7 Дээд шатны байгууллагын тогтоол шийдвэр, тухайн жилийн эдийн засаг, нийгмийн зорилт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн мэдээг улирал, хагас, бүтэн жилээр гарган тогтоосон хугацаанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.

3.1.8 Төсвийн Ерөнхийлөн Захирагчтай үр дүнгийн гэрээ, Нийслэлийн Өмчийн харилцааны газартай Нийслэлийн Өмчит үйлдвэрийн газрын даргатай байгуулах гэрээ /контракт/-г байгуулж тогтоосон хугацаанд биелэлтийг гарган дүгнүүлж байна.

3.1.9 Газрын төсвийн төслийг боловсруулах батлуулах, захиран зарцуулах, тайлагнах ажлыг Төсвийн тухай хуульд заасны дагуу нягтлан бодогч зохион байгуулж үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг зүйл ангиар нь тооцож мэдээ тайланг тогтоосон хугацаанд  НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст өгнө.

3.1.10 Газрын үйл ажиллагаанаас олсон орлогоос байгууллагын үйл ажиллагаанд шаардагдах эд хөрөнгө, бараа материалыг худалдан авч болно.

3.1.11 Газрын ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн болон нийгмийн идэвхийг өрнүүлэхэд чиглэсэн ажил зохион байгуулж тэдний мэдлэг, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор гадаад дотоодын сургалтад хамруулах, туршлага судлуулах, болон бусад арга хэмжээнд оролцуулж, хөрөнгийг даргын тушаалаар шийдвэрлэнэ.

3.1.12 Нийтээр тэмдэглэх баяр ёслолыг хамтран тэмдэглэх, амралт чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, аялал жуулчлалаар явуулах, эрүүл мэндийн үзлэг, соёл, спорт, урлагийн арга хэмжээнд хамруулах, уралдаан тэмцээн зохион байгуулах ажлыг төлөвлөж, төсвийг тушаалаар батлуулан холбогдох зардлаас гаргана.

3.1.13 Ажилчин албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх нийгмийн баталгааг хангах чиглэлээр хөтөлбөр боловсруулан түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлж ажиллана.

3.1.14 Газрын албан хаагчдын шуурхай зөвөлгөөнийг нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвөлгөөний дараа хийж удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, явцын талаар  мэдээлэл сонсож, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэхээс гадна ирсэн албан бичигт хяналт тавьж, ирэх 14 хоногт хийж гүйцэтгэх, хэрэгжүүлэх ажлыг төлөвлөж, удирдлагаар хангаж ажиллана.

3.1.15 Газрын шуурхай зөвлөлгөөний явцын тэмдэглэлийг дотоод ажил хариуцсан мэргэжилтэн хөтөлнө. Нийслэлийн шуурхай зөвлөлгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг захиргаа, санхүү, маркетингийн хэлтэс, үйлдвэрлэлийн хэлтэс хариуцан гаргаж шаардлагатай тохиолдолд Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүргүүлнэ.

3.1.16 Хэлтсийн даргын шуурхай зөвлөгөөнийг хэлтсийн дарга удирдах бөгөөд шаардлагатай үед хэдийд ч зарлан хуралдуулна.

3.1.17 Шуурхай зөвлөгөөнөөр гүйцэтгэсэн ажил, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийн мэдээлэл сонсож, ажлын төлөвлөлт, хэрэгжүүлэх арга хэмжээг бүтцийн нэгж тус бүрээр хэлэлцэж, зохих чиглэл, үүрэг даалгавар өгнө. Зөвлөгөөний үүрэг даалгаврын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэлтэс хариуцна.

3.2 Газрын дотоод зохион байгуулалт.

3.2.1 Газарт ирсэн, явсан албан бичгийн бүртгэлийг Архив бичиг хэргийн ажилтан хөтөлж, даргад танилцуулж холбогдох хариуг өгнө. Буруу хаяглагдсан, бүрдэл дутуу, нэр буцах хаяггүй албан бичиг, өргөдөл, хүсэлтийг хүлээн авахгүй бөгөөд буцаана.

3.2.2 Шинээр гарсан нийтлэг хэм хэмжээ тогтоосон тушаалыг бүртгэгдсэний дараа вэб хуудсанд байршуулах асуудлыг архив, бичиг хэрэг, хэвлэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн нар тухай бүр танилцуулж, гүйцэтгэж ажиллана.

3.2.3 Архив албан хэрэг хөтлөлттэй холбоотой мэдээ тайлан заасан хугацаанд нь Нийслэлийн Архивийн газарт хүргүүлнэ.

3.2.4 Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн нь Ажилтнуудад мэдээ, мэдээллийг түргэн шуурхай хүргэх арга хэмжээг авч ажиллана.

3.2.5 Байгууллалгын хэвлэмэл хуудас, даргын тушаалуудыг бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн хадгалана.

3.2.6 Захиргаа нь “Чөлөөний хуудас”, “Тойрох хуудас”, “Ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас”, “Ээлжийн амралтын мэдэгдэл”, “Албан томилолт”, “Нийгмийн даатгалын дэвтэр” зэрэг, бусад баримт бичигт байгууллагын тамгыг хэрэглэх ба тамгыг дарга барьж, хадгалана.

3.2.7 Байгууллагын хэмжээнд хэрэглэгдэж буй тэмдэг, дардас, хэвлэмэл хуудсуудын ашиглалт, хадгалалт, хамгаалалт, хяналтыг сайжруулах үүднээс “Албан хэрэг, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх, хадгалах заавар”-ыг баталж мөрдүүлнэ.

3.2.8 Ажилтнуудын ажлын хэрэгцээнд зориулагдсан ажлын суурин утастай байх бөгөөд ажил үүргийн ачаалалыг харгалзан лимит тогтоон тасралтгүй ажиллах нөхцөлөөр хангана.

3.2.9 Гадны хяналт шалгалт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгөх танилцуулга, материал, ярилцлага зэргийг тухайн хүсэлт тавьж буй хүний ажлын удирдамж, биеийн байцаалт зэргийг үзэж зөвхөн өөрийн ажил, чиг үүрэгтэй холбоотой, үнэн зөв мэдээллийг өгөх ба шаардлагатай тохиолдолд удирдлагад танилцуулж, зөвшөөрөл авч бусад дэлгэрэнгүй мэдээллийг өгч болно.

3.2.10 Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хуульд заасан нууцад хамаарах баримт бичиг, мэдээ, мэдээллийг задруулахгүй байх үүргийг бүх ажилчид хүлээнэ.

3.2.11 Нууцын зэрэглэлтэй болон төрийн нууцад хамаарах баримт бичгийг хүлээн авах, бүртгэх, хадгалах, шилжүүлэх, хариу явуулах асуудлыг даргын туслах хариуцна.

3.2.12 Ажил хүлээлцэх үед нууц баримт бичгийг Төвийн даргын томилсон ажилтныг байлцуулан нэр, хуудсаар нь нэг бүрчлэн тоолж, акт бичиж холбогдох ажилтанд хүлээлгэн өгнө.

3.2.13 Удирдлагаас задруулахгүй байх үүрэг өгсөн баримт, бичиг, мэдээ мэдээллийг задруулахгүй байх үүргийг тухайн ажилтан хүлээх бөгөөд нууц баримт бичиг үйлдсэн компьютерт нууц түлхүүр заавал ашиглаж байна.

3.2.14 Эмэгтэй хүний, Хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүний хөдөлмөрийг Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох дүрэм, журмын дагуу зохицуулж ажиллана.

3.2.15 Хамтын хэлэлцээр, Хамтын гэрээг Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндсэн зарчмуудыг баримтлан байгуулж болно.

ДӨРӨВ. АЖИЛ ОЛГОГЧИЙН ЭРХ БА ҮҮРЭГ

4.1 Ажил олгогчийн хүлээх үүрэг. 

4.1.1 Байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегид нийцүүлэн хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажилтны ажлын байрны тодорхойлолт боловсруулж мөрдүүлэх, хөдөлмөрийн гэрээ байгуулна.

4.1.2 Хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам болон бусад дүрэм,  журмыг баталж мөрдүүлж, хэрэгжилтэнд хяналт тавина.

4.1.3 Ажилтныг ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай мэдээ, мэдээлэл, ажиллах нөхцлөөр хангах, хөдөлмөр хамгааллын болон бусад зааварчилгаа өгөх, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй нөхцлийг хангана. 

4.1.4 Ажилтан албан үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай ажлын байр, бичгийн хэрэгсэл, холбооны болон бусад техник хэрэгсэл, хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл, цэвэрлэгээ үйлчилгээний материалаар хангана. 

4.1.5 Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих ёсоор хамруулж, шимтгэлийг Нийгмийн даатгалын багц хуульд нийцүүлэн төлөх, хууль, тогтоомж, энэхүү журам болон хуульд заасны дагуу тэтгэмжийг олгоно.

4.1.6 Ажлын цаг ашиглалтанд хяналт тавих, бүртгэх, хөдөлмөрийн үр дүнд тохирсон тогтоосон цалингийн жишиг, мөрдөгдөж буй журмын дагуу цалин хөлс, урамшуулал, хөнгөлөлт, шагнал, тэтгэмж, тусламж олговор олгоно.

4.1.7 Цалин хөлсийг сард 2 удаа тогтоосон хугацаанд олгох;

4.1.8 Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ажилтанд ээлжийн амралтыг биеэр эдлүүлэх, ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтыг биеэр эдэлж чадаагүй тохиолдолд нөхөн амруулах, мөнгөн урамшуулал олгох;

4.1.9 Ажилтны өргөдөл, хүсэлтийг хүлээн авч холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

4.1.10 Байгууллагын баримт бичгийн хадгалалт хамгаалалтыг сахих, архивлах, байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллана.

4.1.11 Цахим мэдээллийн санд төвийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр ил тод мэдээлж, шилэн дансны хуулийн дагуу заасан хугацаануудад мэдээллийг байршуулж байна.

4.1.12 Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэл хийж, ажил болон хариуцаж байсан эд хөрөнгийг хүлээн авах, эцсийн тооцоо хийх;

4.1.13 Ажилтны мэдлэг, боловсрол, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, сургалтанд хамруулах боломжийг бүрдүүлэх;

4.1.14 Ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх;

4.1.15 Нийтээр амрах баяр ёслолын өрдүүдэд болон цаг үеийн онц чухал ажлын үед ажилтнуудыг хариуцлагатай жижүүрээр томилон ажиллуулна.

4.1.16 Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн гэрээнд заагдсан бусад үүрэг;

4.1.17 Шинэ санаа, санаачлагад шуурхай хандаж, ажилтан нэг бүрийн санаа бодлыг чөлөөтэй, ил тод илэрхийлэх боломж нөхцлийг бүрдүүлж  ажиллана.

4.2 Ажил олгогчийн хүлээх эрх

4.2.1 Хөдөлмөрийн хууль, энэхүү журамд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах, хугацаа дууссан нөхцөлд гэрээг дуусгавар болгох эсхүл сунгах;

4.2.2 Ажилтнаас хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь чанартай, бүрэн гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

4.2.3 Батлагдсан төсвийг захиран зарцуулж төсвийн гүйцэтгэл, зардлын тайланг улирал тутам гаргана.

4.2.4 Ажилтан хариуцсан ажлаа тогтоосон нөхцөл шаардлагын дагуу хийгдсэн эсэхийг шалгаж, гүйцэтгэлийн биелэлт бүрн хангахыг үүрэг болгож даалгах эрхтэй.

4.2.5 Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хууль, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд заасны дагуу сахилгын зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулж, эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх, учирсан хохирлыг гаргуулан төлүүлэх;

4.2.6 Ажилтнаас Газрын мөрдөгдөж байгаа журам, заавар, тушаал, зэрэг эрх зүйн баримт бичгийг дагаж мөрдөхийг шаардах;

4.2.7 Байгууллагын эд хөрөнгө, техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, журам, зааврын дагуу хэрэглэхийг шаардах;

4.2.8 Ажилтныг зохих журмын дагуу шагнаж урамшуулахдаа холбогдох хууль тогтоомж, журмыг баримтлана.

4.2.9 Ажилчдын цаг бүртгэл, ажлын цаг ашиглалт, сахилгын хариуцлагыг сайжруулахад хяналт тавьж ажиллана.

4.2.10 Ажилтныг өөр ажилд шилжүүлэн томилох, албан тушаал дэвшүүлэх, бууруулах, хэд хэдэн ажил үүргийг зэрэг гүйцэтгүүлж болно.

4.2.11 Байгууллагын дотоод зохион байгуулалтын ажлыг зохицуулах, цаг үеийн тулгамдсан болон бусад асуудлыг хэлэлцэн шуурхай удирдлагаар хангах зорилгоор шуурхай зөвлөгөөнийг зохион байгуулна.

4.2.12 Хууль болон хөдөлмөрийн гэрээ, дотоод дүрэм, журамд заасан бусад эрхийг эдэлнэ.

ТАВ. АЖИЛТНЫ ЭРХ БА ҮҮРЭГ

5.1 Ажилтан дараах үүрэг хүлээнэ. 

5.1.1 Хөдөлмөрийн хууль бусад хууль тогтоомж болон дотоод дүрэм, журам, ёс зүйн дүрэм, журам, гэрээгээр хүлээсэн үүргээ чанд сахин биелүүлэх; Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааврыг чанд мөрдөн ажиллана.

5.1.2 Ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, үндсэн үүрэг болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай, бүрэн биелүүлэх, тайлагнах;

5.1.3 Удирдах албан тушаалтны хууль, тогтоомж, дүрэм, журамд нийцсэн тушаал, үүрэг даалгавар, шаардлагыг цаг хугацаанд нь биелүүлэх;

5.1.4 Ажилтан эрхэлж буй албан тушаалаа нэр төртэй, хариуцлагатай, өндөр ёс суртахуунтайгаар эрхэлж, хүлээсэн үүргээ ухамсарлан итгэл дааж, бусдын нөлөөнд автахгүй, баг хамт олон болж ажиллах үүрэгтэй.

5.1.5 Ажлын цагийг чанд баримталж, цагаа бүртгүүлэх, цаг ашиглалтыг сайжруулан, үр бүтээлтэй ажиллах, байгууллагын үйл ажиллагаанд шинэлэг арга, технологи нэвтрүүлэхэд байнга анхаарч, ажлын цагийг үр бүтээлтэй бүрэн ашиглаж байх.

5.1.6 Ажлын байрныхаа эмх цэгц, ариун цэврийг сахиж, эд хөрөнгө, ажил үүргийн дагуу эзэмшиж байгаа техник хэрэгсэл, авто машин, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хамгаалах, ариг гамтай ашиглах, хэмнэлттэй зарцуулах; галын аюулаас урьдчилан сэргийлэх;

5.1.7 Байгууллагын эд хөрөнгийг удирдлагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн авч гарахгүй байх, зөвшөөрөлтэйгээр авч гарсан тохиолдолд заасан хугацаанд буцааж авчрах, байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэлд өөрийн буруугаас учруулсан хохирлыг нөхөн төлөх;

5.1.8 Өөрийн хариуцсан ажлын бичиг хэргийг албан хэрэг хөтлөлтийн заавар, журам, хууль тогтоомжийн дагуу эмх цэгцтэй, цэвэр нямбай хөтөлж, хадгалалт хамгаалалтыг хангах;

5.1.9 Албан хэрэг, баримт бичгийн нууцыг чандлан хадгалж, баримт бичгийг стандартын дагуу боловсруулж, албан хэргийг архивт хугацаанд нь шилжүүлж байх.

5.1.10 Байгууллагын эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, ажлын байрны эмх цэгц, сахилга дэг журмыг чанд сахиж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг биелүүлэх.

5.1.11 Улс нийслэлийн хэмжээнд онц байдал, нийтийг хамарсан өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед байгууллагын ажилтан, албан хаагчид гар утсаа салгахгүй бэлэн байдалд ажиллах.

5.1.12 Эрхэлсэн ажилдаа идвэх санаачлага гарган ажиллаж, албан ажлын мэдлэг, мэргэжил, ур чадвараа байнга дээшлүүлж, ажлын цагийг үр бүтээлтэй бүрэн ашиглах,

5.1.13 Байгууллагын болон хувь хүний нууцыг чандлан хадгалж, нууцын зэрэглэлтэй баримт бичиг, түүнтэй холбоотой мэдээллийг хамгаалах, хадгалах үүрэгтэй бөгөөд бусдад тараах, дамжуулах, олшруулах, ажлын шугамаар олж авсан үйлчлүүлэгчдийн талаарх мэдээллийг хувийн болон бусад этгээдийн ашиг сонирхолын үүднээс ашиглахгүй, задруулахгүй байх,

5.1.14 Хэт чанга дуу чимээ гаргах, танхайрах, удирдлагаас тавьсан шаардлагыг эсэргүүцэх, бусадтай маргалдах, зодоон хийх, хараалын үг, хэллэг  хэрэглэх, бусдыг доромжлох зэрэг зохисгүй үйлдэл гаргахгүй байх,

5.1.15 Ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэж явахдаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхгүй байх,

5.1.16 Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтан хадгалагдах шалтгаан байхгүй болсноос хойш ажилдаа орох эсхүл орох боломжгүй болсон тохиолдолд энэ тухайгаа мэдэгдэх үүрэгтэй,

5.1.17 Хууль, дүрэм, журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан бусад үүрэг;

5.2 Ажилтан дараах эрх эдэлнэ. 

5.2.1 Цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэл дэвших, ажиллах нөхцөл, ахуй хангамж, нийгмийн баталгаагаа сайжруулах, техник хэрэгслээр хангуулах, дотоод гадаадын сургалтанд хамрагдахтай холбогдсон санал хүсэлтийг дээд шатны удирдах албан тушаалтанд уламжлах,

5.2.2 Аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцлөөр хангуулах;

5.2.3 Хөдөлмөрийн үр дүнд тогтоосон цалин хөлс, олговор авах;

5.2.4 Хууль тогтоомж болон холбогдох журмын дагуу тэтгэмж, тэтгэлэг авах;

5.2.5 Хууль тогтоомж энэ журамд заасны дагуу ээлжийн болон нэмэгдэл амралт, захиргааны чөлөө авах;

5.2.6 Мэдлэг, боловсрол, мэргэшлээ дээшлүүлэх, сургалтад хамрагдах;

5.2.7 Байгууллага, хамт олны эрх ашгийн асуудал болон цалин хөлсөө нэмэгдүүлэх, ажиллах нөхцөл, баталгаагаа сайжруулах, авагдсан арга хэмжээний талаар Газрын захиргаа, холбогдох албан тушаалтанд амаар болон бичгээр санал хүсэлт, тайлбар гаргах;

5.2.8 Хууль тогтоомж, хамтын ба хөдөлмөрийн гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх;

ЗУРГАА. БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ, 

6.1 ТАЙЛАН ТҮҮНД ТАВИХ ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО

6.1.1 Газар нь алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлж, чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө гарган ажиллана.

6.1.2 Газрын даргын тушаалаар томилсон ажлын хэсэг ажиллан нийслэлийн бодлого зорилтыг тусгасан байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө боловсруулж даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, дарга тушаалаар батална.

6.1.3 Хэлтэс, нэгж, ажилтан албан хаагчид ажлын жилийн, улирлын, сарын төлөвлөгөөтэй ажиллана. Төлөвлөгөөг газрын дарга батлах бөгөөд ажилтнуудын ажлын төлөвлөгөөний биелэлтийг сарын сүүлийн 7 хоногт, улирал бүрийн сүүлийн сарын 25-ны дотор гаргаж, тухай бүрт нь дүгнэнэ.

6.1.4 Газрын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг дээд байгууллагын тогтоол шийдвэр, тухайн жилийн эдийн засаг, нийгмийн зорилт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, ажилтан албан хаагчдын саналтай уялдуулан гаргана.

6.1.5 Газар нь жилийн ажлын төлөвлөгөөний биелэлт, ажлын тайланг сар, хагас, бүтэн жилээр гаргаж заагдсан хугацаанд Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүргүүлнэ.

6.1.6 Байгууллагын үйл, ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтыг Захиргаа, санхүү, маркетингийн хэлтсийн дарга хангаж ажиллана.

6.1.7 Ажилтан хариуцсан ажлынхаа тайланг тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй тохиолдолд сахилгын хариуцлага хүлээх үндэслэл болно.

ДОЛОО. АЖИЛД АВАХ, ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ

 БАЙГУУЛАХ, ДУУСГАВАР БОЛГОХ, ЦУЦЛАХ

7.1 Ажилд авах

7.1.1 Хөдөлмөрийн тухай хууль, энэхүү журмыг үндэслэн иргэнийг ажилд авна. Ажилтан авахдаа хүний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс шалгаруулж авна.

7.1.2 Ажилд орохоор хүсэлт гаргасан иргэний өргөдлийг хүний нөөц хариуцсан мэргэжилтэн хүлээн авч, хүний нөөцийн жагсаалтанд бүртгэгдэнэ.

7.1.3 Шинээр бий болсон болон сул гарсан ажлын байранд ажилтан авахдаа шалгаруулж авна. Шалгаруулалтанд орохоор хүсэлт гаргагчид нь дор дурдсан баримт бичгийг бүрдүүлж бүртгүүлнэ. Үүнд:

а/ ажилд орохыг хүссэн өргөдөл

б/ Төрийн албан хаагчийн маягт

в/ Боловсролын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх, их дээд сургуулийн дипломын хуулбар

г/ 3 үеийн намтар, Ажил байдлын тодорхойлолт

д/ нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр

е/ иргэний үнэмлэхний хуулбар

ж/ өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт,

з/ 3*4 хэмжээний зураг 4 хувь

и/Оршин суугаа хорооны тодорхойлолт.

7.2 Хөдөлмөрийн гэрээг байгуулах.

7.2.1 Ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлагыг хангасан, шалгаруулалтанд тэнцсэн иргэнийг тухайн ажлын байранд томилох тушаалыг Газрын дарга гаргана.

7.2.2 Газрын хөдөлмөрийн гэрээний нийтлэг загварыг дарга батлах бөгөөд тухайн ажилд орох иргэний ажлын байрны онцлог, шаардлагаас хамаарч гэрээний загварыг өөрчлөн байгуулж болно.

7.2.3 Иргэнийг ажилд томилох тухай Газрын даргын тушаал гарсны дараа түүнд танилцуулж, түүнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна. Тушаалд томилогдож буй албан тушаал, цалингийн сүлжээг тодорхой тусгана.

7.2.4 Ажилтан нь эд хөрөнгийн бүрэн буюу бүрэн бус хариуцлага хүлээх ажил үүрэг гүйцэтгэх бол түүнтэй эд хөрөнгө хариуцах гэрээг тусгайлан байгуулах эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгана.

7.2.5 Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтанд дараах бичиг баримтын нэг хувийг өгнө. Үүнд:

      1) Ажилд авах тухай даргын тушаал

      2) Хөдөлмөрийн гэрээ 

      3) Ажлын байрны тодорхойлолт

      4) Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж буй бол уг гэрээний нэг хувь

7.2.6 Дараах бичиг баримтыг танилцуулан, гарын үсэг зуруулж, хөдөлмөр аюулгүй ажиллагааны анхан шатны зааварчилгааг өгч, хувийн хэрэгт хавсаргана. Үүнд:

      1) “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын хөдөлмөрийн дотоод журам

      2) “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дүрэм

      3) Бусад дүрэм журам.

7.2.8 Шинээр орж байгаа ажилтантай туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, үнэмлэх олгоно. Ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах туршилтын хугацаа албан тушаал, ажил мэргэжлийн онцлогоос хамаарч 6 сар хүртэл байна.

7.2.9 Туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ хангалттай сайн биелүүлсэн, зөрчил дутагдал гаргаагүй ба ажлын үр дүн, мэдлэг чадвар, идэвх санаачлагатай үр бүтээлтэй ажилласан тохиолдолд тухайн ажилтны хугацааг дууссанд тооцуулж, үндсэн ажилтнаар томилуулах асуудлыг хэлтсийн дарга, даргад тавьж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авна.

7.2.10 Ажилтны туршилтын хугацааны ажлын үр дүн, мэргэжлийн ур чадвар, идэвх санаачлага, ажилд хандах хандлага, ѐс зүй зэргийг дүгнэж, хариуцсан бүрэлдэхүү дарга, албадын дарга нарын саналыг үндэслэн үндсэн ажилтнаар ажиллуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

7.2.11 Туршилтын хугацаанд сахилгын арга хэмжээ авагдсан, 2 буюу түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, ноцтой зөрчил гаргасан /тухайн ажилтны үйл ажиллагааны талаар иргэд, байгууллагаас гомдол гаргасныг нягтлан шалгаж буруутай нь тогтоогдсон, хууль тогтоомж, дүрэм журмыг биелүүлээгүйн улмаас иргэд байгууллагад хохирол учруулсан/ нь тухайн ажилтныг уг албан тушаалд тэнцэхгүй гэж үзэх үндэслэл болно.

7.2.12 Ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах ажилтнуудтай “хугацаагүй”, улирлын чанартай болон түр хугацаагаар ажил гүйцэтгүүлэх, бусдын оронд түр ажиллуулах тохиолдолд “хугацаатай” хөдөлмөрийн гэрээг байгуулна.

7.2.13 Ажилтныг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 32-34 дүгээр зүйлд заасан үндэслэлээр өөр ажилд шилжүүлэн ажиллуулж болно.

7.2.14 Албан үүргийг түр орлон болон хавсран гүйцэтгүүлэх тохиолдолд ажилтнууд албан ёсоор хариуцсан ажлаа хүлээлгэн өгч, хүлээн авч ажиллана. Энэ тохиолдолд хавсран болон орлон гүйцэтгэгч нь үндсэн ажлаа нэгэн адил хариуцна.

7.1.15 Ажилтан ажиллагчдын түр эзгүйд бие биеэ орлон ажиллах хуваарь гарган дарга батлана.

7.3 Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах.

7.3.1 Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болгоно. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох, цуцлах харилцааг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон энэхүү журамд заасан үндэслэлүүдээр зохицуулна.

7.3.2 Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаалд хөдөлмөрийн гэрээг ямар үндэслэл, шалтгаанаар хэзээнээс дуусгавар болгох зэргийг тодорхой заана. Шаардлагатай бол уг тушаалд ажил хүлээлцэх комиссын бүрэлдэхүүн, ажиллах чиглэлийг зааж өгнө.

7.3.4 Тушаалд дурдсан өдөр буюу ажил хүлээлцэж дууссан сүүлийн өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон тушаалын нэг хувь, эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж ажилтанд өгнө.

7.3.5 Ажилтан Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн дотоод журамд нийцүүлэн өөрийн санаачлагаар гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд гаргасан өргөдөл нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болно.

7.3.5.1  Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар цуцална. Үүнд:

7.3.5.2  Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүд бий болсон.

  1. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, эсвэл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохуйц дор дурдсан ноцтой зөрчил гаргасан. Үүнд: Дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, сахилгын зөрчил давтан гаргасан, хууль тогтоомж, дүрэм, журамд харш үйл ажиллагаа явуулсан.
  2. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг 1 буюу түүнээс дээш удаа биелүүлээгүй, хариуцсан ажлаа цаг хугацаанд нь тайлагнаагүй бол;
  3. Ажлын цагаар болон ажлын байранд албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн;
  4. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа 1 болон түүнээс дээш хоногоор тасалсан.
  5. Ёс зүйн дүрмийн дагуу ѐс зүйн зөрчлийн талаарх маргаан таслах хуралдааны эцсийн шийдвэр гарч хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл бий болсон;
  6. Ажилтан жилийн нэг улиралд ажлын 2 өдөр буюу нийлбэрээрээ 16 цагийн ажил тасалсан, удаа дараа ажил тасалж, Байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан;
  7. Гэмт хэрэг үйлдэж шүүхээс ажилтны гэм буруутайг нотолж, түүнд ногдуулсан шийтгэлийн улмаас ажил үүргээ биелүүлэх боломжгүй болсон;
  8. Байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн болон мэдээллийн эх үүсвэрийг хувийн зорилгоор ашигласан, байгууллагын нууц задруулсан, байгууллагад хохирол учирсан, хувьдаа хэрэглэж завшсан, үрэгдүүлсэн;
  9. Хуулийн этгээдэд эд хөрөнгө захиран зарцуулах эрх мэдэл хэрэгжүүлэх ажил, албан тушаалд ажилладаг ажилтан адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өмчийн бусад төрөл, хэлбэрийн өмчлөгчтэй эрхэлж байгаа ажил, албан тушаалд ажиллахаар зэрэгцсэн гэрээ буюу контракт байгуулсан.
  10. Туршилтын хугацаанд сахилгын арга хэмжээ авагдсан, 2 буюу түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, ноцтой зөрчил гаргасан /тухайн ажилтны үйл ажиллагааны талаар иргэд, байгууллагаас гомдол гаргасныг нягтлан шалгаж буруутай нь тогтоогдсон, хууль тогтоомж, дүрэм журмыг биелүүлээгүйн улмаас иргэд байгууллагад хохирол учруулсан, мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй/ нь тогтоогдсон,
  11. Ажилтан бусдын материалыг авч хуурамч баримт бичиг үйлдэх, архивын нотлох баримт бичгийг санаатайгаар устгах, хууль бус бүртгэл хийх, мэдээллийн санд хуурамч мэдээлэл оруулах зэргээр үйлдэхэд оролцсон, үйлдсэн нь тогтоогдсон бол,
  12. Байгууллагын үйл ажиллагааг санаатайгаар мушгин гуйвуулсан мэдээлэл тараасан,
  13. Албан үүрэгтэйгээ холбогдуулан хээл хахууль авсан, Байгууллагын нэр хүнд, эрх ашигт харшлах алдаа гаргасан,
  14. Нягтлан бодох бүртгэлийн баримт, анхан шатны бүртгэл, данс, санхүүгийн тайлан мэдээ материалыг хууль тогтоомж зөрчиж устгах, үрэгдүүлэх, гэмтээх,
  15. Үнэт цаас, түүнтэй адилтгах маягт, баримтыг үрэгдүүлэх, бусдад дамжуулах бусдын үнэт цаасаар тооцоо хийх, хуурамч баримт бүрдүүлэн ажил гүйлгээг дансанд бичих, ашиглах,
  16. Хариуцсан эд зүйлсийг бүртгэл тооцоо, хяналтаас гадуур бусдад худалдах, солих,
  17. Албан тушаалын давуу талыг ашиглан хуурамч бичиг баримт санаатайгаар үйлдэх,
  18. Ажилд орохдоо болон ажиллах явцдаа диплом бусад албан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон;

7.3.6 Ажил олгогч гэрээг дуусгавар болгох, цуцлах үед шалтгааныг тодорхой зааж, хуульд заасан хугацаанд ажилтанд бичгээр мэдэгдэнэ.

7.3.7 Ажлаас халах, ажил хүлээлцэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийг баримтлаж, ажлаас чөлөөлөгдөж, халагдаж байгаа ажилтан хамгийн сүүлд гаргасан тайлангийн хугацаанаас хойш хийж гүйцэтгэсэн ажлын тайланг менежерт, хариуцан гүйцэтгэж байсан албан хэргийн холбогдох материал, баримт бичгийг комиссыг байлцуулан ажил хүлээн авах хүнд /хэрвээ ажил хүлээн авах хүн томилогдоогүй бол тэмдэглэл үйлдэж хэлтсийн даргад/, тавилга тоног төхөөрөмж, техник хэрэгсэл зэрэг эд зүйлсийг санхүү /нярав/-д, ажлын газрын үнэмлэх, түлхүүр, лацны тэмдэг зэрэг эд зүйлсийг хүний нөөцийн мэргэжилтэнд тус тус хүлээлгэн өгч “Тойрох хуудас” зуруулна.

7.3.8 Ажлаас чөлөөлөгдөж, халагдаж байгаа ажилтан тойрох хуудсыг бөглүүлж, санхүүгийн эцсийн тооцоо хийсний дараа түүнд ажлаас чөлөөлсөн, халагдсан, өөрчлөлтийн тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтрийг хүлээлгэн өгнө.

7.3.9 Ажилтан ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан тохиолдолд түүнтэй ээлжийн амралтын тооцоог зохих журмын дагуу тооцож олгоно.

7.3.10 Ажлаас чөлөөлөгдөж байгаа ажилтны хувийн хэргийг байгууллагын архивт хадгална.

7.3.11 Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д заасан тэтгэмжийг олгох асуудлыг шийдвэрлэнэ.

НАЙМ. АЖИЛ, АМРАЛТЫН ЦАГИЙН ГОРИМ,

8.1 Ажлын цаг 

8.1.1 Ажилтны ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 8 цаг, долоо хоногийн ажлын нийт цаг 40-өөс илүүгүй байна. Ажлын цаг өглөө 8:30 цагт эхэлж,  орой 17:30 цагт дуусна. Үдийн завсарлага 12:30-13:30 цагийн хооронд байна. Монгол Улсын хуулиар тогтоогдсон албан ѐсны баярын өдрүүд болон Бямба, Ням гар