ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

 

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

Огноо: 2018-04-16

Төслийн зорилго: “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дараах талбайд худалдаа, үйлчилгээ, соёл урлаг, биеийн тамир спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүсэлтэй аж ахуй нэгж, байгууллагын ирүүлсэн “Төсөл”-ийг сонгон шалгаруулж, хамтран ажиллах хүсэлтэй байгаа тул төслийн саналаа ирүүлнэ үү.  Үүнд:

  • Цагдаагийн талбай буюу “Монгол цагдаа цогцолбор” талбай 0,3 га талбайд эрүүл амьдрал, идэвхтэй хөдөлгөөн чиглэлээр
  • Маршал таун хотхон талаас орж ирэх 25 га талбайд 500м урттай “Гэрэлт гудамж” байгуулах
  • Спорт талбайн урд хэсгийн 153 м2 талбайд худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх
  • Спорт талбайн засвар, үйлчилгээ болон үйл ажиллагааг хариуцан ажиллах /сагсан бөмбөг, талбайн теннис, хөл бөмбөг/

Тухайн төслийг сонирхогч нь дараах санхүүгийн болон туршлагын шаардлагыг хангасан байна:

-Борлуулалтын хэмжээ: Тухайн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой 2016, 2017 оны борлуулалтын орлогыг тодорхойлсон байх.
-Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх
-Ижил төстэй төсөл арга хэмжээ зохион байгуулж байсан талаарх мэдээллийг ирүүлэх:
-Хуулийн этгээдийн гэрчилгээ, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрөл ирүүлэх

-Сонирхсон хуулийн этгээд нь татварын ямар нэгэн өргүй байх.

Төсөл хүлээн авах сүүлийн хугацаа 2018 оны 04 сарын 26-ны өдрийн 10:00 байна.

Сонирхсон этгээд төсөлтэй холбоотой нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.


Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын байр, 209 тоот. Утас:75554647, 88066992