"ДАЙЧИН ЧАНАР, ТЭСВЭРИЙН ТАЛБАР-360" БАЙТ ХАРВААН ТАЛБАЙ

 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгин талбайд  олон улсын стандартад нийцсэн, “Дайчин чанар-Тэсвэрийн талбар” байт харвааны 360 талбайн нээлтээ хийлээ. 

Байт харвааны зориулалтын талбай олон мянган хүний сэтгэл, зүтгэлийн хүчээр босчээ. Өөрөөр хэлбэл байтын тамирчид өөрсдөө манлайлан ажиллаж, иргэд, дэмжигчдийн хандив, тусламжаар богино хугацаанд стандартын талбайтай боллоо. Энэхүү санаачлагыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэмжиж, бүтээн байгуулалт хийх боломж нөхцлөөр ханган ажиллалаа.