МАЗААЛАЙ БААВГАЙН ХӨШӨӨ

 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дэлхийд нэн ховордсон маазаалай баавгай, бамбаруушийн хөшөөг босголоо. Уг хөшөөг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 30 жилийн ойд зориулан бүтээсэн юм.

Мазаалай баавгай нь Монголын Алтайн өвөр говьд Говийн их дархан цаазат газар амьдардаг бөгөөд дэлхийн өөр хаана ч байхгүй ховор амьтан. Олон улсын судлаачдын дүгнэснээр мазаалай нь бусад баавгайн төрлөөс онцлог төрөл зүйл гэж үздэг бөгөөд Монгол Улсын болон олон улсын Улаан номонд бүртгэгдсэн байдаг.