JCI GARDEN ТӨГӨЛ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

 

JCI Монгол байгууллага нийгэмд хандсан, эерэг өөрчлөлтийн төлөөх олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлдэг бөгөөд үүний нэг нь 2017 ASPAC чуулганыг тохиолдуулан нээлтээ хийсэн JCI Garden төсөл юм. 

Энэхүү төслийн хүрээнд  JCI алдрын самбар, JCI нөхөрлөлийн цаг, сандал, сүүдрэвч,  тайз,  хосууд зургаа татуулах зүрхэн хэлбэртэй сандал,  хүүхэд багачуудын хүсэл мөрөөдлийг сонсох 12 жил бүхий хүслийн хайрцаг зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж дууссан. JCI Garden  төгөл нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урт дугуйн замаар тойрч ирэх хүмүүсийн амралтын зогсоол болж байна.