Mongolia Work day: 08:00-23:00

ХАМТРАН АЖИЛЛАХ УРИЛГА

 

2014 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлтийн дагуу ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн дараах ажлууд хийгдэх тул холбогдох мэргэжлийн байгууллагууд ажил гүйцэтгэх үнийн саналаа ирүүлнэ үү.

Үүнд:

  • Зүлэгжүүлэлтийн ажил гүйцэтгэх  
  • Цэцгийн мандал байгуулах
  • Нэг наст цэцгийн үрсэлгээ нийлүүлэх
  • Зүлэгний олон наст үр нийлүүлэх 
  • Талбайд шинээр мод, сөөг суулгах 
  • Гоёл чимэглэлийн мод, сөөг нийлүүлэх
  • Модлог ургамлын өвчин, хортонтой биологийн аргаар тэмцэх 
  • Мод, сөөг хэлбэржүүлэх
  • Мод, сөөг ногоон байгууламжийг арчлах / хог ургамал устгах, зүлэг хадах /
  • Хар шороо, үртэс, бууц татах, хог, хайрга тээвэрлэх
  • ҮЦХ-н байгуулах нийт талбайн ургамлан бүрхэвчийг тодорхойлох
  • Нийт талбайд орших амьтад болон шавьж тодорхойлох, зөвлөх үйлчилгээ
  • Мод сөөг услах
  • Дагтаршсан цас цэвэрлэх, зөөх
  • Мод сөөг угаах, ариутгах
  • Модны тулгуур бэлтгэх

 

Бүрдүүлэх материал: 

  • Хамтарч ажиллах тухай албан бичиг 
  • Ажилбар тус бүр дээр үнийн санал
  • Байгууллагын танилцуулга
  • Байгууллагын гэрчилгээний хуулбар 
  • Хүний нөөц болон техникийн тодорхойлолт 

Хаяг:     Нийслэлийн засаг захиргааны 4 дүгээр байр 12 давхар 1201 тоот

Хэзээ:   Материалыг 2014 оны 1 дугаар сарын 31 ний өдөр хүртэл хүлээн авна. 

Утас:     310024. 94000319