Гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд “Ази номхон далайн ойн нөхөн сэргээлт менежментийн олон улсын ТББ”-ын хөрөнгө оруулалтаар 8.4 га талбайд бичил ботаник хүрээлэн байгуулахаар Япон улсын Хоккайда мужын ногоон байгууламжын газартай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 3 га талбайд бичил цэцэрлэгт хүрээлэнг бий болгов.
"Ази Номхон далайн ойн тогтвортой менежмент ба нөхөн сэргээлтийн сүлжээ олон улсын төрийн бус байгууллага нь 2020 он гэхэд бүс нутгийн ойгоор бүрхэгдсэн талбайг дор хаяж 20 сая га хүргэж нэмэгдүүлэх зорилгын хүрээнд БОАЖЯ, "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ, Байгаль орчны консерциумтай хамтран “Ботаникийн бичил цэцэрлэг” төслийг санхүүжүүллээ.
Төслийн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 8.4 га газарт зам талбайн хучилтын ажил, гэрэлтүүлэг, усан сан, хашлага, чулуун баримал, чулуун тохижилт, явган зам, асар барьснаар тохижилт бүтээн байгуулалт хийгдэж дуусав. Мөн ойжуулалт цэцэрлэгжүүлэлтийн ажлыг цогцоор нь шийдэх хүрээнд 2000 мод шинээр суулгаснаар олон улсын жишигт нийцэхүйц “Ботаникийн бичил цэцэрлэг"-ийн бүтээн байгуулалтын ажил 2018 онд бүрэн дууслаа.