Mongolia Work day: 08:00-23:00

“БОТАНИКИЙН БИЧИЛ ЦЭЦЭРЛЭГ” -ИЙН НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ХҮЛЭЭН АВЛАА

 

Гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд “Ази номхон далайн ойн нөхөн сэргээлт менежментийн олон улсын ТББ”-ын хөрөнгө оруулалтаар 8.4 га талбайд бичил ботаник хүрээлэн байгуулахаар Япон улсын Хоккайда мужын ногоон байгууламжын газартай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 3 га талбайд бичил цэцэрлэгт хүрээлэнг   бий болгов.

"Ази Номхон далайн ойн тогтвортой менежмент ба нөхөн сэргээлтийн сүлжээ олон улсын төрийн бус байгууллага нь Ази номхон далайн бүс нутгийн ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, ойн экосистемийн чанарыг сайжруулах, ойн олон талт үйл ажиллагааг дэмжих, бүс нутгийн хүрээлэн буй орчин, нийгэм эдийн засгийн өөрчлөлт, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицоход туслах зорилготой юм. Тус байгууллага нь 2020 он гэхэд бүс нутгийн ойгоор бүрхэгдсэн талбайг дор хаяж 20 сая га хүргэж нэмэгдүүлэх зорилгын хүрээнд БОНХАЖЯ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ, Байгаль орчны консерциумтай хамтран “Ботаникийн бичил цэцэрлэг” төслийг санхүүжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд 8,4 га газарт зам талбайн хучилтын ажил, гэрэлтүүлэг, усан сан, асар, хашлага, чулуун баримал, чулуун тохижилт, явган зам гэх мэт тохижилт бүтээн байгуулалт, ойжуулалт цэцэрлэгжүүлэлтийн ажлыг цогцоор нь шийдсэн олон улсын жишигт нийцэхүйц “Ботаникийн бичил цэцэрлэг" байгуулах бөгөөд  бүтээн байгуулалтын   нэгдүгээр ээлжийг  2017 оны наймдугаар сард  улсын комисст хүлээлгэн өгөв.

Бичил ботаник цэцэрлэгт хүрээлэнг хүлээлцэн авах ажлыг хэсэгт  БОАЖЯ-ны Ойн газрын дарга М.Тунгалаг, Байгаль Орчны Консерцумын Б.Очирсүх, Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн Захиргаа, санхүү, Маркетингийн албаны дарга Б.Уянга, ҮЦХ-ийн Үйлдвэрлэл, ногоон байгууламжийн хэлтсийн  дарга О.Мөнх-Эрдэнэ нар байлцлаа.