“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ хүүхэд багачууддаа зориулан чаргаар гулгах зориулалтын талбайтай боллоо. Хүүхдүүдийн бие бялдарын эрүүл мэндийг дэмжин, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд “ЦАСХАН” гулгуурын талбай туслах юм.
Зөвхөн өнгөрсөн оны байдлаар зориулалтын бус газар цана, чаргаар гулгаснаас болж 3000 орчим хүүхэд хүнд хөнгөн бэртэж ГССҮТ-д хүргэгдсэн тоон мэдээлэл байна. Үүнээс харахад өвлийн улиралд хүүхэд багачуудад чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, цана чаргаар гулгах эрүүл, аюулгүй орчин үгүйлэгдэж байна. Энэхүү шаардлагаас гадна “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гээр үйлчлүүлэгчдийн дийлэнхийг хүүхэд багачууд эзэлдэг. Ийм ч учраас “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн хамт олны зүгээс хүүхдэд зориулсан чаргаар гулгах стандартад нийцсэн зориулалтын талбайг ийнхүү санаачлан бий болгосон юм. Цаашдаа уг талбайг илүү сайжруулж, ойр орчмыг нь тав тухтай болгон тохижуулахаар төлөвлөж байна.
Leave your comment