“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ерөнхий төлөвлөлтийн дагуу “Монгол Цагдаа цогцолбор” талбайг 2015 онд байгуулсан юм. Иргэдийнхээ аюулгүй, амар тайван амьдралын төлөө амь бие хайрлалгүй зүтгэдэг Монгол төрийн цагдаагийн нэрэмжит талбайг иргэдийн амарч зугаалах, алхалт хийх орчин болгон тохижуулжээ. Сүр жавхлант цагаан шонхор шувууны хөшөө бүхий энэхүү бүтээн байгуулалт нь 0,3га орчим талбайг хамардаг. Цагаан шонхорын хөшөө нь цагдаагийн алба хаагчийн таван мэдрэхүйг бэлгэдсэн байдаг. Өмсөж байгаа дүрэмт хувцсанд нь өнгө жавхаа нэмж, унаж байгаа машин бүрт нь жигүүр ургуулж, энгэрт гялалзах одон тэмдэг болгонд нь оршиж, эгэл түмэнийх нь итгэл хүндэтгэлийн мэлмийд гэрэлтэж, өнөд орших монгол төрийн өөдөө заяаг тэгшилж үргэлж соргог, үнэнч шудрага эрч хүчтэй байхыг өгүүлэх эрэмгий дайчин эцэг өвгөдийн маань захиас гэрээс бүхнийг өд сөдөндөө хадгалагч хэмээн зүйрлэж ЦАГААН ШОНХОР шувууг бэлэг тэмдэг болгожээ.
Photo news
"МОНГОЛ ЦАГДАА ЦОГЦОЛБОР" ТАЛБАЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
ЦАГДАА ТАЛБАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ 2015 ОНД ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨЛТИЙН ДАГУУ БАЙГУУЛЖЭЭ.
Jan / 11 205