Mongolia Work day: 08:00-23:00

“GREEN TALK” ҮРГЭЛЖИЛНЭ

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн бодлого, үйл ажиллагаа, хэрхэн ажилладаг тухай мэдээллийг иргэд олон нийтэд мэдээлэхээр бэлтгэж байна.

 

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ иргэдэд экологийн боловсрол олгох, ногоон байгууламж бүтээх, мод тарьж, арчилж, ургуулах тухай цуврал видео контентыг “ХЕРУБ” интертайменттай хамтран бүтээж олон нийтэд түгээсэн юм. Өмнөх дугааруудаар ой мод, ногоон байгууламжийг хэрхэн зөв арчилж ургуулах, суулгацаа зөв тарих тухай мэргэжлийн бөгөөд мэргэшсэн хамт олны зөвлөгөө зааварчилгааг хүргэсэн билээ. Харин энэ удаад “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн бодлого, үйл ажиллагаа, хэрхэн ажилладаг тухай мэдээллийг иргэд олон нийтэд мэдээлэхээр бэлтгэж байна. Нийслэл хотын ногоон байгууламжийн 23 хувийг дагаараа бүрдүүлдэг, үндэсний хэмжээнд жишиг болсон “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн үйл ажиллагаа, ач холбогдол болон цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн тухай “Green talk” контентоос хүлээн авч үзээрэй.