Mongolia Work day: 08:00-23:00

ШИНЭ САНАА, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН БОЛЛОО

Шинэ оны босгон дээр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ ажилтан, албан хаагчдынхаа дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн өнөөгийн үйл ажиллагааны туршлага, цаашид хөгжүүлэх шийдэл-2” эрдэм шинжилгээний илтгэл, шинэ санааны уралдааныг амжилттай зохион байгууллаа.

Шинэ оны босгон дээр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ ажилтан, албан хаагчдынхаа дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн өнөөгийн үйл ажиллагааны туршлага, цаашид хөгжүүлэх шийдэл-2” эрдэм шинжилгээний илтгэл, шинэ санааны уралдааныг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд оролцогчид ирэх онд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д хийж хэрэгжүүлэх боломжтой шинэлэг санаа, бүтээлч ажлуудаа танилцуулж, байгаль экологид болон “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд хөндөгдөж байгаа асуудлуудын тухай гарц шийдлийг эрэлхийлсэн эрдэм шинжилгээний илтгэлүүдээ танилцуулсан юм.

Тэмцээний шүүгчээр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн дарга Ү.Оюунзул, урилгаар Хотын ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Доктор Д.Сүхбат, “Лотус медиа” ХХК-ий үүсгэн байгуулагч Г.Мандах нар ажиллаа.

Эрдэм шинжилгээний итгэлийн тэмцээний тэргүүн байранд цэцэрлэгчин Х.Сансартуул, дэд байранд техникч Э.Пүрэвдулам, гутгаар байранд олон нийттэй харилцах, маркетингийн мэргэжилтэн Ж.Оюунханд нар шалгарсан бол Шинэ санааны уралдааны төрлийн тэргүүн байранд цэцэрлэгчин Г.Өвгөнхүү, дэд байранд техникч Ц.Гансүх, гутгаар байранд техникч И.Дүүрэнбаяр, архив бичиг хэргийн ажилтан Л.Баярцэнгэл, онцгой төрөлд ландшафтын архитектор Б.Уянга нар хамт олноо хошуучлан шалгарсан юм.

Харин Байгальд ээлтэй төрөлд цэцэрлэгчин Б.Отгонжаргал, үр ашигтай төрөлд цэцэрлэгчин Л.Нэргүй, тусгай байранд техникч Ч.Болд, техникч Б.Цолмонтуяа нар шалгарч, Агрономич Ж.Мөнхбаярын удирдсан баг шилдгээр шалгарч цомын эзэн боллоо.

Өнгөрсөн жилийн шинэ санааны уралдаанд шалгарсан шилдэг бүтээлийг энэ жил ажил хэрэг болгон зуун хос 400 ширхэг хогийн савыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайд байршуулснаар амарч зугаалж яваа иргэдэд хогоо ангилан хаях дадал, соёлыг хэвшүүлсээр байгаа юм.

Жил бүр ажилчдынхаа ур чадвар, бүтээлч сэтгэлгээг улам нэмэгдүүлэх зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний илтгэл, шинэ санааны уралдааныг уламжлал болгон зохион байгуулахаар зорьж байгаа юм.