Mongolia Work day: 08:00-23:00

ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ХИЙЛЭЭ

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-гийн удирдах зөвлөл, хоёр хэлтэс, долоон алба нийт 113 ажилтан, албан хаагчид 2021 онд хийж бүтээсэн ажлаа дүгнэн тайлангийн хурлаа хийлээ.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-гийн удирдах зөвлөл, хоёр хэлтэс, долоон алба нийт 113 ажилтан, албан хаагчид 2021 онд хийж бүтээсэн ажлаа дүгнэн тайлангийн хурлаа хийлээ.

Түүнчлэн 2021 онд ажил үйлс, идэвх зүтгэлээрээ хамт олноо манлайлсан шилдэг алба, ажилтнуудаа тодруулан шагнаж урамшууллаа.

Шилдэг алба: Б.Мөнхзаяа даргатай "Захиргаа удирдлагын алба"

Нийслэлийн тэргүүний ажилтан тэмдгээр Архив, бичиг хэргийн ажилтан Л.Баярцэнгэл

Шилдэг ажилтан: Харуулын албаны дарга дарга Ж.Ганбат

Олон нийттэй харилцах, маркетингийн мэргэжилтэн А.Энэрэлт

Тарилтын инженер М.Шүрэнчимэг

Жолооч Ё.Батсайхан нар тодорлоо.

Жилийн турш хамт олноо манлайлан хөлс хүч, сэтгэлээ гарган ажиллаж, хөдөлмөр бүтээлийнхээ шимийг хүртсэн нийт ажилчиддаа баяр хүргэе.

Хэдийгээр 2021 он Ковид-19 цар тахалтай хүндхэн жил байсан ч “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ажилтан, албан хаагчид олон ажлыг хийж бүтээжээ.

Олон жил хийгдээгүй байсан аж ахуйн засварын ажлыг хийж эхлүүллээ.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбай дээр үйлчилгээ үзүүлдэг түрээслэгчдийнхээ үйл ажиллагааг цэгцэлж, стандартад оруулах, албан ёсны гэрээ хийх ажлыг зохион байгуулсан.

Төлөвлөгөөгөө хоёр дахин давуулан биелүүлж хавар, намрын улиралд 6 280 ширхэг мод сөөгийг тарилаа.

Тарьж ургуулсан 142 000 мод сөөгөө жилийн дөрвөн улиралд арчлан хамгаалах, 60 га талбайн зүлэгжүүлэлт, 63 000 ширхэг нэг наст цэцгийг тарьж, арчлан ургуулах ажлуудыг хийлээ.

Түүхэндээ байгаагүй их хөрөнгө оруулалт болох 4 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг дотоодын хамтын ажиллагаагаар эхлүүлсэн.

Ногоон байгууламж бүтээх, мод тарьж, арчлан ургуулах цогц сургалтыг бэлтгэн 5 аймагт зохион байгуулж, ногоон байгууламж бүтээж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажилд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн.

Иргэдэд экологийн боловсрол олгох зорилго бүхий "Green talk" видео контентийн 22 цувралыг бүтээж олон нийтийн сүлжээгээр түгээсэн байна.

Монголд цорын ганц байдаг цогцолбор “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ажил үйлс үргэлж мод, цэцэг шигээ өөдөө, дээшээ дэвжин, дэлгэрч, дээшилж байх болтугай.